Сонгодог урлагийн олимп, суут П.И.Чайковскийн нэрэмжит уралдаан хоёр хоногийн өмнө ОХУ-д эхэлж, түүний нэрэмжит консерваторийн их танхимд нээлтийн тоглолт болоо. Дөрвөн жилд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит XVI уралдаан зургаадугаар сарын 17-30-ны хооронд үргэлжилнэ. Өмнө нь тус уралдааны “Тэргүүн байр”, “Алтан медаль”-ийн эзнийг төрүүлж байсан болохоор, энэ тайзнаа Г.Ариунбаатар аварга болсон болохоор монголчууд Москва тийш хүлээлт тавьж суугаа нь лавтай. Сонгодог урлагийн сор, шилдгүүд цугладаг уралдаан төгөлдөр хуур, хийл, морин хийл, дуулаач гэсэн дөрвөн төрлийн шалгаруулалттай байсан бол энэ удаад гууль болон модон үлээвэр төрлийг нэмжээ.
Зохиогч: Урлаг
Бүгд Найрамдах Солонгос Улсын Хоол үйлдвэрлэл, зочид буудал, зоогийн газрын шилдэг мэргэжилтэн, БНСУ-ын сайдын шагналт, Бусаны Их Сургуулийн доктор профессор ноён Жу Хан Ён Монгол улсад айлчлах гэж байна.
Өнөөдөр 17.00 цагт Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа Төв Азийн өргөмжлөлт, Зууны манлай туульч, Монгол Улсын төрийн ерөөлч, “Хүүхдийн паркийн үлгэрч” гэгддэг СТА Б.Баярмагнай соёлын биет бус өвийн Эх хэл болон аман соёлын илэрхийллийн ай савын 8 төрлөөр “Аман соёлын аялгуут үдэш” лекц концертыг өргөн олонд барих гэж байна. Тус мастер класс арга хэмжээгээр өвлөн уламжлагч маань, магтаал хэлж, хотгойд, буриад болон Жангар туулиас хайлж, бэнсэн үлгэр, хошин шог холбоо үг, дайралцаа, мэтгэлцээ үг, малын уриа дуудлага хэлж, ардын шог дуу дуулж, ХХ зууны яруу найргийг бэнсэн үлгэрийн хэлбэрээр ярьж, ерөөл өргөж сонирхуулах юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газартай хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгууллаа.
Түүний дүр төрх, дуу хоолой хэн бүхний зүрхэнд хадгалагдаж байдаг. Харин дуу нь эгшиглэж эхлэхэд л биеэр минь ямар нэгэн хорхой гүйх шиг болж өөрийн эрхгүй хөл дээрээ үсэрмээр болдог. Рок попын урсгалд ардын хөгжмийн ритм, уртын дууны шуранхай, айзам, нугалааг анх удаа шигтгэж өгсөн нэгэн гэж өөрийгөө ам бардам хэлж байлаа.
Урин дулаан цаг ирж албан байгууллагуудын амралт эхлэхтэй зэрэгцэн аялал жуулчлалын үез алгадаг. Манай улс зуны улиралд 3 сая жуулчин хүлээн авах бүрэн хүчин чадалтай ч сүүлийн 10 жилд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 мянгаас илүү гарахгүй байна гэх судалгаа бий. Гадаадын жуулчид Монголд ирээд нүд хужирлах чанартай, хүлээн зөвшөөрөгдөхүйц соёл, урлагийн арга хэмжээ байхгүй байдаг нь жилийн жилд бидэнд тулгардаг асуудлын нэг.
“Queen” хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркуригийн амьдралаас сэдэвлэсэн “Bohemian Rhapsody” кино дэлгэцнээ гарсан даруйдаа амжилт дагуулж, фенүүдийг нь баярлуулаад зогсохгүй хүүхэд залуусыг Queen хамтлагийг эргэн сонсоход маш их нөлөөлсөн билээ. Тун удалгүй дуучин Элтон Жоны амьдралаас сэдэвлэсэн “Rocketman” кино бүтээгдэж, өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийсэн. Харин энэ удаа Английн 80-аад оны поп дууны гол төлөөллүүдийн нэг дуучин, DJ, загвар зохион бүтээгч, зохиолч Бой Жоржийн амьдралаас сэдэвлэсэн кино бүтээгдэхээр болж байгааг дуучин өөрөө мэдээлсэн байна. Түүний дүрийг бүтээх хамгийн өндөр магадлалтай жүжигчнээр “Хаан ширээний тоглоом” цувралын Санса Старкийн дүрээр олонд танигдсан Софи Тёрнер нэрлэгдээд байгаа юм. Мөн энэ талаар Бой Жорж “Үнэхээр хачирхалтай санал, хүмүүсийг бухимдуулж ч магадгүй.
Монгол Улс, ОХУ, БНСУ –ын өсвөрийн балетчдын хамтарсан “Spirit of ballet 2019” гала тоглолт өчигдөр/2019.06.18/ Улсын дуурь бүжгийн эрдмийн театр/УДБЭТ/-т боллоо. Тус тоглолтод Монголын үндэсний балет сургууль, Classic Ballet, Sylphide Ballet зэрэг балетын урлагаар хичээллэдэг 12-20 насны хүүхэд залуучуудын төлөөлөл оролцсон юм. Тоглолтын талаар Монголын Балетын Урлагийн Холбооны Солонгос дахь төлөөлөгч Д. Одмаа “Энэ удаагийн тоглолтыг Монголын балетын холбоотой хамтарч олон улсын түвшинд зохион байгууллаа.
Монгол Улсын гавьяат жүжигчин, алдарт баритон Э.Амартүвшин Италийн хамгийн эртний тайз болох Веронагийн задгай театрын тайзнаа зургадугаар сарын 22, 27-нд “Аида” дуурьт тоглоно. Учир нь Испанийн нэрт дуурийн дуучин, маэстро Пласидо Домингогийн дуурийн урлагт хүчин зүтгэсэн 50 жилийн ойн томоохон арга хэмжээ “Opera festival-2019” зургадугаар сарын 21-нд Италийн эртний Веронагийн задгай театрын тайзнаа нээлтээ хийхээр товлоод буй.
Соёл, урлагийн газар, Үндэсний музей хамтран 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, түүний нөхцөл байдлын үнэлгээ” сургалтыг зохион байгуулна.