Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Азийн ардын урлагийн их наадам” 2019 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Энэхүү наадамд азийн 12 орны 200 гаруй, үндэсний 2028 ардын авьяастнууд ардын бүжиг, ардын дуу, ардын хөгжим, язгуур урлагийн чуулга, зан үйлийн чуулга гэсэн 5 төрлөөр ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдлөө. Их наадмыг ардын урлагийн наадмуудын Дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүн тунгааж дараах байдлаар шилдгүүдийг шалгарууллаа.
Зохиогч: Урлаг
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх киноны уран бүтээлчидтэй Театрын музейд уулзав. Уулзалтын эхэнд тэрбээр бүх нийтийг соён гэгээрүүлэх Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд кино уран бүтээлчид голлох үүрэгтэй. Монгол Улсын Засгийн газар уран бүтээлч та бүгдээс дэмжлэг хүсч байна. Кино урлагийг бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага тулгарсан байна. Төр оновчтой бодлого хэрэгжүүлэх ёстой. Иймд салбарын уран бүтээлчдийн санал бодлыг сонсож, бодлогын баримт бичигт тусгах нь чухал учир уран бүтээлчидтэй нүүр тулан уулзаж байна гэдгээ хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Азийн ардын урлагийн их наадам” болж байна. Наадмын нээлтийн ёслол өнөөдөр болж Ерөнхий сайд У.Xүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон гадна, дотны жуулчид, урлаг, соёлын төлөөллүүд оролцов.
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлагаар БСШУСЯ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн соёл урлагийн газар хамтран соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газар Монгол үндэстний болон Ази тивийн ардын урлагийн авьяастнуудын дунд “Ардын урлагийн их наадам”-ыг анх удаа зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Энэхүү наадамд Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн есөн дүүргийн 1700 гаруй, Азийн 12 орны 200 гаруй авьяастан, уран бүтээлчид уран бүтээлээ толилуулж, шилдгүүдээ тодруулахаар хүрэлцэн иржээ.
Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 13-нд буюу маргааш 10:00-19:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Тус нээлттэй хаалганы өдөрлөгөөр соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр засгаас соёлын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг таниулах мөн олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Зууны мэдээ” сонин дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй элэг нэгт монголчуудынхаа үзэл бодлыг хүргэх үүднээс “Миний Монгол” буланг санаачлан эхлүүлсэн. Энэ удаа АНУ-ын Лас Вегас хотод ажиллаж амьдарч, Монгол Улсынхаа нэрийг дэлхийд дуурсгаж яваа “Нарны цирк”-ийн уран нугараач Э.Цацралыг уншигчидтайгаа уулзуулж байна.