Зохиогч: Урлаг

Улсын филармоны гоцлол дуучин Л.Насанбуянгийн ковер тоглолт болоход ердөө гурав хоног үлдээд байгаа билээ. Тоглолт энэ сарын 27-ны өдөр “Blue sky tower” -ийн “Vegas club”-д 19:00 цагаас ганцхан удаа болох юм.

Read More

Энэ сарын 12 нд МУГЖ Дуучин Сарантуяа Герман улсын Берлин хотноо тоглолтоо хийсэн билээ. Энэхүү тоглолтын үеэр дуучин гэрэл дэлхийн хэмжээний эзэн чингис хаанаа магтсан “Dschinghis Khan” дууг тус тоглолтонд хүрэлцэн ирсэн үзэгч сонсогчдод зориулан дуулсан байна.

Read More

2014 онд Монгол Улс-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойгоор “Дуньхуаны сувдыг түүхүй” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд зохион байгуулсан билээ. Энэ үзэсгэлэнгийн үеэр Монголын Уран зургийн Галерей, Хятадын Уран зургийн академи, удирдлагууд хамтран хоёр орны соёл урлагийг танин мэдүүлэх, туршлага солилцох, Монгол зураачдыг Хятад цаашлаад Азийн урлагийн салбарт таниулах зорилгыг тавьсан юм. Энэ хүрээнд Монгол Хятадын уран зураачдын хамтарсан “Тал нутгийн аялгуу” үзэсгэлэнг БНХАУ-ын Бээжин хотын хааны ордны Тиа Миу галарейд 2015.10.20-11.04-ний хооронд амжилттай зохион байгууллаа.

Read More

Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймаг нь түүх соёлын дурсгалт газраар баялаг билээ. Зүрхэн нутгийн үзэсгэлэнт байгаль, дурсгалт газрууд, ард иргэдийн аж ахуйн онцлогийг гэрэл зургийн дуранд буулгаж та бүхний хүртээл болоход бэлэн боллоо. “Хан Хэнтий-2015” аялалын гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ 2015 оны 11 дүгээр сарын 24-нд 17 цагт Blue Moon Art gallery-д зохион байгуулагдах гэж байна.

Read More