Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнөөдөр “Монголын Зүрх Хэнтий” гэрэл зургийн үзэсгэлэн болно
Нийгэм

Өнөөдөр “Монголын Зүрх Хэнтий” гэрэл зургийн үзэсгэлэн болно

Урлаг Урлаг25/11/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e22b6566885eb20ad195e9262c0bcfab6829337032015-11-25-10-05[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймаг нь түүх соёлын дурсгалт газраар баялаг билээ. Зүрхэн нутгийн үзэсгэлэнт байгаль, дурсгалт газрууд, ард иргэдийн аж ахуйн онцлогийг гэрэл зургийн дуранд буулгаж та бүхний хүртээл болоход бэлэн боллоо. "Хан Хэнтий-2015" аялалын гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ 2015 оны 11 дүгээр сарын  24-нд  17 цагт Blue Moon Art gallery-д зохион байгуулагдах гэж байна.

  Торгон мэдрэмжтэй, авьяаслаг гэрэл зурагчдын дуранд Зүрхэн нутаг маань хэрхэн бууаныг үзэгч түмэн та бүхэн тольдож, оюуны цангаагаа тайлахыг урьж байна. Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь Хэнтий нутгийн байгалийн гайхамшиг, аж ахуйгаар дамжуулан олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлал хөгжүүлэх шинэ гарцыг эрэлхийлэхэд оршиж байгаа юм. Эзэн Чингисийн түүхт газар, өнгө алагласан навчис, өдөр бүр очих голуудын бэлчир, Батноровын алдарт Тожил дарханы хийцтэй эмээл, хазаар, гоёл, эрийн хийморь сэргээсэн адуун сүрэг, төрийн торгон сүргийг харж мэдрэмжээ" цэнгүүлэх"-дээ та бэлэн үү?

   “Монголын Зүрх Хэнтий“ гэрэл зургийн үзэсгэлэн 7 хоногийн турш үргэлжлэх бөгөөд өдөр бүрийн 17 цагаас тусгай арга хэмжээ зохион байгуулагдах болохыг дуулгахад таатай байна. Эрхэм та гэрэл зургийн гайхамшгийг мэдрэхийн ялдамд сонирхолтой лекц, ярианд хамрагдах боломжтой юм.   

 

Хөтөлбөр
2015.11.24-нд 17 цагаас "Нээлтийн үйл ажиллагаа"
2015.11.25-нд 17 цагаас "Залуучуудад зориулсан үйл ажиллагаа, лекц, яриа
2015.11.27-нд 17 цагаас "Ахмадууд болон нутгийн зөвлөлийнхөнд зориулсан үйл ажиллагаа"
2015.11.29-нд 17 цагаас "Аялал жуулчлалын компаниудад зориулсан үйл ажиллагаа"
2015.11.30-нд 15 цагаас "Гэрэл зурагчдын тусгай арга хэмжээ болон "Хаалтын үйл ажиллагаа" тус тус болно.
Та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 96691679, 80907071 дугаараас лавлана уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алан Камминг гурав дахь жилдээ дараалан “Эмми” хүртлээ

08/09/2026

Bad Bunny “Super Bowl”-ын хагас цагийн шоугаараа анхны “Эмми” хүртлээ

08/09/2026

Селин Дионыг харахын тулд шүтэн бишрэгчид нь Парист хонож байна

08/09/2026

Эллен Бёрстин Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртлээ

08/09/2026

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.