Зохиогч: Урлаг

Өнөөдөр /2019.05.03/ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс энэ өдөрт зориулж “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна.

Read More

Шинэ зууны мэдээллийн өнгө төрхийг тодорхойлон, өдөр тутам олон арван уншигч, хэрэглэгчээр хүрээгээ тэлж буй цахим мэдээллийн хэрэгслийн уншигчид, вэб сайтын эзэд, цахим сэтгүүлчиддээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл, хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” уриан дор таван тивийн 100 гаруй оронд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байна.

Read More

ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний тэгш баясгалант 150 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт тус үзэсгэлэнг 2019 оны тавдугаар сарын 01-ны өдрийн 11:40-д Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээх гэж байна.

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Үндэсний бичиг үсгийн баяр” 2019 оны 5 дугаар сарын 03-наас 08-ны өдрүүдэд болно.

Read More

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсэг Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музейн газар сонгох, барилгын зураг, төсөв боловсруулах, тооцоо судалгаа хийх, барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд тус ажлын хэсгийн хурал Бямба гаригт болжээ.

Read More

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран “Циркийн урлаг-хамтын ажиллагаа” зөвлөгөөнийг 2019 оны 05-р сарын 01-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Read More

Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театр хамтран “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, театрын урлагаар дамжуулан хөгжлийн үйлчилгээг үзүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох, хөгжил, оролцоог дэмжин театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх зорилгоор “Бидний театр” жүжгийн уралдааныг 2 дахь жилдээ Нийслэлийн дүүргүүдийн дунд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Тус уралдаан 2 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд энэ жилийн тэмцээнд 7 дүүргийн 200 орчим сурагчид өөрсдийн сонгосон жүжгээрээ өрсөлдсөн бөгөөд нийт 10.000 гаруй ЕБС-ын сурагчдад үзүүлэн хүүхэд хамгааллын дүрмүүдийг жүжгээр дамжуулан хүргэж оноо цуглуулж шүүгчдийн оноонд нэмэлтээр тооцуулан дүнгээ гаргажээ.

Read More

Урлагийн олон сайхан хосуудын нэг МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа нарын охин нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн 12А ангийн сурагч Ж.Наранжаргал нийслэлийн шилдэг жүжигчин сурагчаар шалгарчээ. Тодруулбал өнөөдөр зохион байгуулагдсан нийслэлийн 9 дүүргийн авьяаслаг сурагчдын дунд зохион байгуулагдсан “Бидний театр” жүжгийн уралдааны “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацийн эзнээр “Хайрлахын учир” жүжгийн Аялгуугийн дүрээр оролцож ийнхүү шилдгээр шалгарч МУГЖ И.Одончимэгээс шагналаа гарджээ.

Read More