Зохиогч: Урлаг

Хавар намрын улиралд уламжлал болгон зохион байгуулдаг “Хаврын Хит”, “Намрын Хит” тоглолтыг үзэгчид хүсэн хүлээдэг болсоор чамгүй хугацааг үджээ. Өлзий телевизийг шимтэн үздэг үзэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан, нийтийн дуучдын шилдгийн шилдэг бүтээлүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлдэг нь энэхүү тоглолтын онцлог давуу тал болсоор чамгүй хугацааг үджээ. Уран бүтээлчид, шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчиддоо хүргэхийг тэсэн ядан хүлээсэн урлагийн их цэнгүүн болж өргөжиж байна.

Read More

Монголын авьяаслаг залуу уран бүтээлчдийг дэмжиж, бүтээлээ дэлхий нийтэд танилцуулах боломж олгодог “Гэрэлт морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөр гурав лахь жилдээ зарлагджээ. ХААН Банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Монголын урлагийн зөвлөл (МУЗ) болон Америк дахь Монголын урлагийн зөвлөлтэй хамтран ХААН Банкны Гүйцэтгэх захирал, МУЗ-ийн Дэд тэргүүн агсан Питер Морроугийн гэгээн дурсгалд зориулан тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд жилд нэг шилдэг уран бүтээлчийг сонгон шалгаруулж, олон улсын томоохон үзэсгэлэн, наадамд оролцуулахад тэтгэлэг олгодгоороо онцлогтой. 2019 оны тухайд “Гэрэлт морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг уран бүтээлч Нидерландын Вант улсад 2019 оны есдүгээр сарын 19-22-нд болох 15 дахь удаагийн “Todays Art” олон улсын наадамд оролцохоос гадна ХААН Банкны ХААН Галерейд бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ үнэ төлбөргүй гаргах эрхтэй болох юм.

Read More

Монгол Улсын гавьяат жүжигчин, алдарт баритон Э. Амартүвшин ирэх тавдугаар сард Австралийн Мельбурн хотын театрын тайзнаа “Риголетто” дуурьт тоглоно. Тодруулбал, тавдугаар сарын 11, 15, 18, 22, 25, 27, 29-ны өдрүүдэд алдарт Ж.Вердийн “Риголетто” дуурийн гол дүрд тоглох юм байна.

Read More

Боловсрол телевиз “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын дугааруудыг “Endemol shine” группийн албан ёсны эрхтэйгээр дөрөв дэх жилдээ хүргэх гэж байна. Тус нэвтрүүлгийн нэгдүгээр улирлын ялагчаар дуучин П.Баярцэнгэл, 2-р улиралд жүжигчин Т.Бархүү, 3-р улиралд дуучин Б.Нацагдорж тодорч байсан. Харин энэ жил өмнөх гурван жилийн 24 оролцогчоос сонгогдсон шилдгийн шилдэг 8 оролцогч хоорондоо өрсөлдөх гэнэ. Чухам хэн, хэн сонгогдсоныг тун удахгүй зарлах болно.

Read More

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад арилжааны чиглэлээр 5 хүртэл киног гаргахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Шалгаруулалтад оролцохыг хүсэж буй уран бүтээлчид доорх линкээр орж мэдээллээ 4 дүгээр сарын 30-ны дотор ирүүлнэ үү.

Read More

Өчигдөр Дэлхийн номын өдөр. Дэлхийн 100 гаруй оронд 1995 оноос хойш тэмдэглэх болсон энэ өдрийг Монгол Улс хамгийн ажил хэрэгчээр тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн бүрэлдэхүүний хамт Монголын үндэсний номын сан (МҮНС)-гийн үйл ажиллагаатай танилцжээ.

Read More

Монголын Буудлага спортын тамирчдын “Токио 2020” Олимпийн наадмын анхны эрхийг эмэгтэй гар бууны төрлийн тамирчин СМ Ц.Анударь авчээ. Тодруулбал БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 04 дүгээр сарын 20-29-ны өдрүүдэд зохиогдож буй Дэлхийн цомын цуврал тэмцээний хийн гар бууны дасгалд СМ Ц.Анударь 578 оноогоор МУ-ын рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолны болзол ханган Олимпийн наадмын эрхийг авчээ.

Read More

Монголын Морин спорт, уяачдын холбооны Удирдах ажилтны улсын V зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөнд ММСУХ-ны Тэргүүн, Тэргүүлэгчид болон 21 аймгийн салбар холбоодын удирдлагууд оролцож байна.

Read More

Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-ны өдрүүд Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээний “аварга”-аар монгол хүү тодорч, Монголчуудынхаа омогшлыг төрүүлээд авлаа.

Read More