Дуучин С.Сэрчмаа “Хайртай шүү, ээж ээ” баярын тоглолт хийхээр болжээ. Уг тоглолт ирэх гуравдугаар сарын 6-нд “UB palace”-ын концертын их танхимд болно. Тоглолтод Гавьяат жүжигчин, поп дива Т.Ариунаа, Гавьяат жүжигчин, Зууны манлай эстралын дуучин Б.Сарантуяа, Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг, Гавьяат жүжигчин, поп дива С.Наран, Гавьяат жүжигчин, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, Гавьяат жүжигчин, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, Гавьяат жүжигчин, ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцоно. Тоглолтын тасалбарыг “UB palace”-ын билетийн касс болон ticket.mn вебсайтаас авах боломжтой.
Зохиогч: Урлаг
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь 16000 гаруй үзмэр, цуглуулгын баялаг сан хөмрөгтэй бөгөөд жил бүр ховор нандин дахин давтагдашгүй үзмэр, цуглуулгаасаа тусгай, сэдэвчилсэн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах, өөрийн улс болон гадаад улс орны соёл хоорондын харилцаа, түүх, урлаг, соёлын тухай ойлголтыг олон нийт, хүүхэд залууст сурталчлан таниулах зорилгоор ажиллаж ирсэн уламжлалтай. Тэгвэл энэ удаа “Энэтхэгийн соёл, гар урлал”-ын үзэсгэлэнг дэлгэх гэж байна. Тус үзэсгэлэнд Энэтхэг улсын XIX-XX зууны гар урлал, гоёл чимэглэл, яс, төмөр, модон сийлбэрийн урлаг, гэрэл зураг зэрэг өвөрмөц сонирхолтой бүтээлүүдийг олон нийтэд толилуулах юм. Үзэсгэлэн хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 1-нийг дуустал…
Академич Д.Төмөртогоо “Монгол хаадын зарлиг, захидлууд” XIII-XIV эмхэтгэл номын нээлтээ “Чингис хаан” үндэсний музейн номын санд (2025.02.14) хийж, академич, эрдэмтэн судлаачид болон бусад албаны төлөөлөл оролцлоо. Зохиогч тус номын ач холбогдлыг хэлэхдээ, “Их Монгол улс, Юань гүрэн, Ил хаант улсын хаад ноёдын зарлиг, захидлуудыг нэгэн дор нэгтгэж эрдэм шинжилгээний галиг хялбарчилсан хөрвүүлэг зэргийг багтаасан, монгол хэл бичгийн эртний дурсгалууд болон Монголын түүх сонирхон судлах оюутан залуус, эрдэмтэн судлаачдад гарын авлага болно” гэдгийг тэмдэглэв. Академич С.Чулууны санаачилгаар өмнөх гаргасан бүтээлүүд дээрээ тулгуурлан монгол хаадын зарлиг, захидлуудыг эмхэтгэн тусгай ном бичих саналыг надад тавьснаар өнөөдөр ном болон бүтээгдэж та бүхний гарт хүргэж…
Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Морин хуур” хүүхэлдэйн драмын жүжгээ хоёрдугаар сарын 22,23-нд тоглох гэж байна. “Хөхөө Намжил” Монгол ардын үлгэрээс сэдэвлэн бүтээсэн “Морин хуур” жүжиг нь биет болон хүүхэлдэйн төрлийг хослуулсан шинэлэг уран бүтээл юм. Эрт урьдын цагт Монголын зүүн хязгаарт Хөхөө намжил гэж үнэхээр хосгүй сайхан дуулдаг нэгэн сайхан эр байжээ. Тэрбээр эрэмгий сайн морьтой болж, түүнийгээ Жонон хар хэмээн нэрлэжээ. Хөхөө намжил хэрхэн чин үнэнч хайртайгаа учирсан ч түүнээсээ холдоход хүрч, хэрхэн Морин хуур хэмээх гайхамшигт хөгжим үүссэн сэтгэл хөдөлгөм түүхийг “Морин хуур” хүүхэлдэйн драм жүжгээс үзээрэй. “Морин хуур” хүүхэлдэйн драмын жүжгийн уран бүтээлчид Продюсер: Загаржавын Баянзул…
Монголын өв соёл, уламжлалыг дэлгэрүүлэх зорилготой “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль 2025 оны хоёрдугаар сарын 16-22-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үргэлжилж буй. Фестивалийн онцлох үйл явдлын нэг болох “Хурд” хамтлагийн тоглолт хоёрдугаар сарын 22-ны 13:00 цагаас “Мазаалай” төв тайзнаа болно. Монголын рок, поп урлагийн амьд домог болсон, Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг өвлийн фестивалийн сүүлийн өдрийг уран бүтээлээрээ чимж, мөсөн тайзнаа тоглож, знэ төлбөргүй тоглолтоороо үзэгчдэд мартагдашгүй дурсамж үлдээх болно. Та бүхнийг энэхүү гайхалтай тоглолтод хүрэлцэн ирж, өвлийн фестивалийн уур амьсгалыг хамтдаа мэдрэхийг урья.
Холливуудын алдарт жүжигчин, дуучин, продюсер Жон Траволта өнөөдөр 71 нас хүрч байна. Тэрбээр 1954 оны энэ өдөр буюу хоёрдугаар сарын 18-нд Нью-Жерси мужийн Инглвүүд хотод мэндэлжээ. Түүний аав нь машин засварын газар ажиллуулдаг, ээж нь жүжигчин, дуучин байсан учир хүүгээ багаас нь тоглолтондоо дагуулан явж, улмаар жүжгийн дугуйланд оруулсан гэдэг. 16 настайдаа “Bye bye Birdie” мюзиклд тоглосон нь түүний анхны цалинтай ажил байв. Тэр үед гурван сар ажиллаад 100 доллар авсан гэдэг. 1971 онд 17 настайдаа Жон Траволта сургуулиа хаяж, кино, дуу бүжгийн замыг эргэлт буцалтгүй сонгожээ. 1975-1979 онд тэрбээр “Welcome back” ситком цувралд тоглосноор хүмүүст танигдаж, уран бүтээлийн гараагаа…
УДЭТ-ын уран бүтээлчид 2025 оны шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэх гэж буй. Тодруулбал, Нобелийн шагналт зохиолч Южин О’Нилийн “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” уянгын драмын жүжгийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар ирэх гуравдугаар сарын 5-наас тоглоно. …
Монголын уран бүтээлчид “In da house” адал явдалт, инээдмийн уран сайхны киног 2021 онд үзэгчдэд хүргэж, үргэлжлүүлэн 2022 онд “In da house: Come back” киног олонд хүргэсэн юм. Тэгвэл “In da house-3: In Korea” уран сайхны киног БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран бүтээснээ ирэх гуравдугаар сарын 6-наас кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “In da house-3: In Korea” кинонд Монголын жүжигчдээс гадна Солонгосын А зэрэглэлийн жүжигчид тоглосны нэг нь нэрт жүжигчин Ги Жү Бун. Өдгөө 70 нас хүрч буй Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ги Жү Бун нь кино, театрын салбарт идэвхтэй ажиллаж, олон төрлийн дүрийг гарамгай бүтээж ирсэн туршлагатай жүжигчнээс гадна…
2025 он гарснаас хойш дэлхийн хэмжээнд кинотеатрын тасалбарын орлогоороо БНХАУ-ын “Нэжа 2”хүүхэлдэйн кино тэргүүлээд байна. Өчигдөр /2025.02.17/-ийн байдлаар “Нэжа 2″ киноны дэлхийн хэмжээнд зарагдсан тасалбарын орлого 12 тэрбум юанийг давж, мөн дэлхийн киноны тасалбарын орлогын жагсаалт дахь эхний 10 киног тэргүүлжээ. Мөн 2025 оны дэлхийн киноны ганц зах зээлд хамгийн өндөр тасалбарын орлогын рекордыг тогтоосон киногоор тодроод байгаа юм. Өмнө нь “Нэжа 2″ кино нь дараалан олон дээд амжилт тогтоож, дэлхийн хэмжээний хүүхэлдэйн киноны тасалбарын орлогын жагсаалтын эхний хоёрдугаарт бичигдэж, тасалбарын орлогоор 10 тэрбум юанийг давсан Хятадын болон Азийн анхны кино болсон юм. Уг кино нь мөн дэлхийн хэмжээнд нэг…
78 дахь удаагийн BAFTA шагнал гардуулах ёслол өнгөрсөн ням гараг/2025.02.16/-т Их Британийн нийслэл Лондон хотын “Royal festival hall” танхимд болж өндөрлөлөө. BAFTA буюу Британийн кино академийн шагнал гардуулах эл ёслолыг Английн жүжигчин Дэвид Теннант хөтлөн явуулсан бөгөөд өнгөрөгч 2024 онд Их Британийн кинотеатруудаар гарсан бүтээлүүдийн дундаас шилдгийг шалгаруулаад байна. Энэ жилийн BAFTA-д нэр дэвшигчдийн жагсаалтыг өнгөрсөн сарын 15-ны өдөр танилцуулж, хамгийн олон төрөлд нэр дэвшсэн киногоор 12 төрөлд нэр дэвшсэн “Conclave” болон 11 төрөлд нэр дэвшсэн “Emilia Pérez” кино тодорсон юм. Тэгвэл ням гарагт зохиогдсон шагнал гардуулах ёслолын үеэр Ромын папын талаар өгүүлдэг “Conclave” болон Унгарын архитектор Ласло Тотын намтар түүхийг…