Дэлгэцэд гарсан даруйдаа үзэгчдээс 50-иас дээш хувийн үнэлгээ авч байсан Өмнөд Солонгосын сонгодог цувралуудыг энэ хоёрдугаар сарын 24-өөс “Netflix”-ээр цацахаар болжээ. Тодруулбал, “Эхнэрийн урхи”, “Бүгдийг нь”, “Ордны авхай нар” зэрэг цуврал энэ жагсаалтад багтсан байна. Ташрамд дурдахад, энэхүү контентын шинэчлэл нь SBS болон “Netflix”-ийн стратегийн түншлэлийн нэг хэсэг бөгөөд ирэх зургаан жилийн турш тус платформ дээр SBS-ийн олон ангит кинонуудыг тогтмол үзэх боломжийг олгох аж.
Зохиогч: Урлаг
БНСУ-ын “AZH” үсний эмчилгээ, арчилгааны премиум бүтээгдэхүүн Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр нэвтэрчээ. Энэхүү брэнд нь “Amazing,” “Zenith,” “Hair” гэсэн үгнүүдийн товчлол бөгөөд үсний A-с Z хүртэлх бүх асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор бүтээгдсэн бүтээгдэхүүн аж. Тус бренд 2018 оноос хойш БНСУ-ын “Home Shopping” сувгийн борлуулалтаар тэргүүлж, олон нийтийн итгэл, талархлыг хүлээсэн шилдэг бүтээгдэхүүн болж чадсан байна. Тэгвэл Монгол Улсад тус брэндийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжигчин, найруулагч, продюсер Г.Ундармаа сурталчлан олон нийтэд хүргэж байна. Ташрамд дурдахад, AZH брэндийг 2018 онд БНСУ-ын үсний мэргэжилтэн болон кино найруулагч мэргэжилтэй хүмүүс хамтран үүсгэн байгуулсан аж. Орчин үеийн завгүй амьдралын хэв маягтай хүмүүст салоны үйлчилгээг өдөр…
Монгол Улсын Филармонийн симфони оркестр хоёрдугаар сарын 11, 12-нд Мүраками Харүкигийн романууд дахь сонгодог хөгжмийн бүтээлүүдээс сонгон тоглох гэж байна. Мүраками Харүки олон бүтээлдээ В.А.Моцарт, Л.Бетховен, И.С.Бах, А.Вивалди зэрэг дэлхийн нэрт хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг эгшиглүүлж, хөгжимчдийн тухай дурддаг нь ном уншигчдыг хөгжимд илүү ойртуулсан юм. Тухайлбал, Леош Яначекы “Синфониетта” нь “1Q84” романы чухал үеүдэд олон удаа дурдагддаг нь уншигчдын сонирхлыг маш ихээр хөдөлгөдөг байна. Тэгвэл энэхүү Леош Яначекы “Синфониетта” бүтээлийг Монголд анх удаа тус тоглолтонд эгшиглүүлэх юм. Тоглолтын хөтөлбөр: “1Q84” зохиол Janacek, Leos – Sinfonietta “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” зохиол Franz Liszt – Hungarian rhapsody…
УДЭТ-ын захирал Н.Наранбаатар 2025-2031 онд орон нутгийн театр чуулгуудтай дунд болон урт хугацаанд хамтран ажиллах, олон талт үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор Aрхангай аймгийн Хөгжимт драмын театрын захирал Ж.Нямсүрэн, Завхан аймгийн ХЖТ-ын дарга Г.Солонго, Баянхонгор аймгийн Хүүхдийн Тэмүжин тeатрын дарга Ж.Батболд, Дундговь ТХДЖТ-ын дарга Д Доржсүрэн, Хөвсгөл аймгийн ХДТ-ын дарга Ж.Даваадамдин, Булган аймгийн ХЖТ-ын дарга О.Ууганчимэг, Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын дарга Х.Эрдэнэдэлгэр, Говьсүмбэр аймгийн Боржигин чуулгын дарга Ц.Цэнджав, Дундговь аймгийн Тэнгэрийн тэмдэг Хүүхдийн театрын дарга А.Ууганбаяр, Өвөрхангай аймгийн ХДТ-ын дарга Д.Түмэнжаргал нартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
“The wasabies” хамтлаг Монгол Улсын Соёлын элч болсон талаар тус хамтлагийн продюсер, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Наранзун фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр “The Wasabies нь Монгол Улсын“Соёлын элч”-ийн үүрэгт ажлаа хүлээж авлаа. Өөрсдийн дуу хоолой, уран бүтээлээр дамжуулан Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөх, Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах, Монгол Улсын эерэг үлгэр дуурайллын төлөөлөл болох үйлсэд хүчин зүтгэх болно” хэмэсэн байна. Ташрамд дурдахад, “The wasabies” хамтлаг нь 2018 онд “Боловсрол” телевизээс зохион байгуулсан “Оддын академи” шоунаас төрөн гарсан бөгөөд “Girls generation” дуугаар дебют хийж байв. 2018 онд таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан юм.
АНУ-ын “CNN” агентлаг хөдөө амьдарч, малчин аж ахуйн талаар англи хэлээр бичлэг хийж сошиал платформуудад байршуулдаг С.Буянтогтох, Ч.Ерөөлтүвшин нарын гэр бүлийг онцолсон байна. Тэд Ховд аймагт амьдардаг хос бөгөөд Youtube болон Instagram платформд “Mongolian nomad family” нэртэй аккаунтаараа дамжуулан контентуудаа хүргэдэг юм. “Social blade” сайтаас харвал тэд Youtube сувгаа 2014 оны аравдугаар сард нээжээ. Одоогийн байдлаар тус суваг 51.7 мянган захиалагчтай байна. “Mongolian nomad family” Youtube сувагтаа 102 бичлэг байршуулсан бол Instagram-д 239 мянган дагагчтай байгаа аж.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагчаар 2025 оны хоёрдугаар сарын 3-ны Б/60 тоот тушаалаар хөгжим судлаач, дэд профессор Г.Ганцэцэг томилогджээ. Тэрбээр СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн захирал, СУИС-ийн Уран бүтээлийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан юм.
Ордуудын хоёрдугаар сарын зурхайг хүргэж байна. ХОНЬ Энэ сарын эхээр уран бүтээлч хүмүүс шинэ бөгөөд сонирхолтой зүйлтэй танилцах боломж гарна. Хэт нэг хэв загварт баригдахаас сэргийл. Худал мэдээ таныг хямрааж болзошгүй тул эх сурвалжийг сайн нягтал. Хий хоосон зүйлд санаа бүү зов. Од эрхсийн таагүй нөлөөгөөр хувийн амьдралд өөрчлөлт гарна. Биеийн эрүүл мэнд таагүй байгаагаас болж сэтгэл санаа тавгүйтнэ. Ганцаардах хандлага илрэх тул та эргэн тойрныхоо хүмүүсийн анхаарлыг өөрийн татахыг хүсэж магадгүй. Харин сайн танихгүй хүнд нууцаа дэлгэхээс болгоомжил. Өөрийн ажлын санаа, төлөвлөгөөг бусдад битгий ярь. Илүү үг хэзээ нэг цагт гай болно. Энэ сарын дунд үед шинэ мэдлэг эзэмших,…
“Guys” хамтлаг шинэ уран бүтээл болох “Эр хүн” дууныхаа видео клипийг хийхээр сонсогчдынхоо дунд шинэ санааны уралдаан зарлажээ. Уралдаанд оролцох хүсэлтэй хүмүүс эр хүний мөн чанарыг нотолж харуулсан үг, үйлдлийн талаарх өөрийн мэдэх, бусдаас сонссон эсвэл амьдралдаа тохиолдсон, сэтгэлдээ хадгалагдаж явдаг бодит үйл явдал, үзсэн харсан жишээг бичиж “Guys” хамтлагийн албан ёсны фэйсбүүк хуудсанд илгээх боломжтой. Оролцогчдын шинэ санааг ирэх гуравдугаар сарын 13-ныг хүртэл хүлээн авч, ялагчийг тодруулах юм байна. Уралдааны нэгдүгээр байрт шалгарвал 10 сая төгрөг, хоёрдугаар болон гуравдугаар байрт “Guys” хамтлагийн тусгай бэлгээр урамшуулах аж. Түүнчлэн уралдааны эхний 50 оролцогчид ирэх зургадугаар сард хийх тоглолтынхоо урилгыг бэлэглэх аж.…
Улсын хүүхэлдэйн театрын хамт олон ирэх амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 8, 9-нд 11.00 цагаас “Долоон өндөгтэй доголон шаазгай”, 15.00 цагаас “Одноос төрсөн ханхүү” хүүхэлдэйн жүжгүүдээ хүүхэд багачуудад зориулан толилуулах гэж байна. Найруулагч: М.Ариунтуяа Зураач: В.Энх-Амгалан Дүрүүд: Шаазгай: Д.Батмөнх Үнэг: Ц.Эрдэнэцэцэг Хулгана: Д.Энхбат / Н.Отгонтөгс Улиас мод 1/Өгүүлэгч: П.Эрдэнэзаяа Улиас мод 2: Э.Ганчимэг Ойн захад нэгэн том улиас модонд долоон өндөгтэй доголон шаазгай амьдран суудаг байж ээ. Зальт үнэг шаазгайг мэхлэн айлгаж өдөр бүр нэг өндөг авсаар байгаад хөөрхий шаазгай дөрөвхөн өндөгтэй үлджээ. Тэрээр зальт шар үнэгнээс үлдсэн өндөг өө хэрхэн хамгаалахаа мэдэхгүй гуниглан уйлсанд дэргэдэх нүхнээс оготно гарч ирэн учрыг…