Зохиогч: Урлаг

Англи, Америк гаралтай, Холливуудын нэр жүжигчин Кристиан Бэйл өнөөдөр 51 нас хүрч байна. Тэрбээр 1974 оны энэ өдөр буюу нэгдүгээр сарын 30-нд Их Британийн Хаверфордвестэд мэндэлжээ. Хүүхэд ахуйгаасаа дэлгэцийн уран бүтээлүүдэд туслах дүрд тоглож, 13 насандаа нэрт найруулагч Стивен Спилбергийн “Empire of the sun” киноны гол дүрд тоглосноор түүний замнал дардан үргэлжилжээ. Өнөөдрийг хүртэл найруулагч Кристофер Ноланы “Batman”, Мэри Харроны “American Psycho”, Майкл Манны “Public enemy” тэргүүтэй 60 шахам уран бүтээлийн гол дүрд тоглосон тэрбээр 2011 онд нэрт боксчин Микки Уордын амьдралаас сэдэвлэсэн “Fighter” кинонд Дикки Эклундын дүрийг бүтээснээрээ “Оскар”ын шилдэг жүжигчний шагнал болон “Алтан бөмбөрцөг”-ийн шагналыг хүртсэн юм.

Read More

Уран бүтээлч Б.Цолмонбаяр “Аян-Ерэн есөн жилийн газар” бие даасан үзэсгэлэнгээ маргааш /2025.01.31/ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэх гэж байна. Хүн төрөлтөн бид тэртээгээс өнөөг хүртэл эх дэлхийн оршихуйд аян хийж аж төрсөөр байгаа билээ. Үүнийгээ нотлох элдэв үлгэр домог, аман яриаг хойч үедээ уламжлуулан нэг төрлийн соёлыг бий болгосон төдийгүй түүгээрээ дамжуулан сэтгэлгээний онцлогоо үеийн үедээ уламжлуулан хадгалж ирсэн. Хөгжлийн аян хийхийн хэрээр өнөө сэтгэлгээний онцлогоо илэрхийлж түүгээрээ ялгаран ондооших болсон. Түүх гэдэг бол улс үндэстний оршин байсан, аж төрсний баталгаа болдог бол харин домог үлгэр гэдэг нь тухайн үндэстэн арт түмний сэтгэлгээний онцлогийн суурь болдог билээ.…

Read More

Попын хаан Майкл Жексоны амьдралаас сэдэвлэсэн “Майкл” нэртэй киног “Lionsgate” болон “Universal” пикчерс хамтран бүтээж буй. Киноны зохиолыг Жон Логан бичиж, продюсероор “Оскар”-ын шагналт “Bohemian Rapsody” киног бүтээсэн Грэм Кинг ажиллаж буй бол Антуан Фукуа найруулж буй. Харин киноны гол дүрд алдарт дуучны төрсөн ах Жермейн Жексоны хүү Жаафар Жексон тоглож байгаа юм. Тэгвэл киноны багийнхан ирэх дөрөвдүгээр сард нээхээр төлөвлөөд байсан киноныхоо нээлтийн товыг ирэх аравдугаар сарын 3-ныг хүртэл хойшлуулжээ. Ташрамд дурдахад, “Майкл” кинонд гол дүрийн жүжигчин Майкл Жексоны эдэлж хэрэглэж байсан зүйлсийг хэрэглэж дүрээ бүтээсэн байна. киноны продюсер Грэм Кинг өдгөө 26 настай Жаафар Жексоныг “Тэрбээр Майклын зан…

Read More

Нийслэлийн 35 дугаар сургуульд суралцаж, сурагч ахуйгаасаа сургуулийнхаа шинэ жилийн баяраар алиалагч, хөтлөгч хийдэг байсан Э.Цолмонбаярын авьяас хүүхэд наснаас нь илэрчээ. Уран бүтээлийн гараагаа дөнгөж гуравдугаар ангийн сурагч байхдаа “Би эндээс явахгүй” кинонд тоглож эхлүүлсэн тэрбээр дунд сургуулиа төгсмөгц СУИС-д элсэж, оюутан цагаасаа “Шинэ үе” продакшнд ажиллаж эхэлсэн юм. Улмаар “ТВ коктейль” хамтлагийг байгуулж, “Халуун чинжүү” нэвтрүүлгээрээ үзэгчдийг зурагтын өмнө уяж байлаа. Өдгөө “Сайн уу амьдрал минь”, “Намрын синдром”, “Мөнгөний гахай”, “Омарын эрэлд” гэхчилэн түүний тоглосон болон бүтээсэн уран бүтээлийн жагсаалт хөвөрнө. Тэрбээр сайн жүжигчин, продюсероос гадна шилдэг хөтлөгч. “Яг түүн шиг” нэвтрүүлгийг түүний хоолой, дүр төрхгүйгээр төсөөлөхөд бэрх. Харин…

Read More

Норвегийн Засгийн газар сошиал медиа хэрэглэгчдийн насны доод хязгаарыг 15 болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Тус улсын Ерөнхий сайд Ионас Гар Стёрегийн хэлснээр технологийн томоохон компаниудын алгорим бүрэн гүйцэд ухаан сууж амжаагүй байгаа хүүхдүүдийн үзэл санаа, суралцах зан үйл, бие хүний төлөвшил зэрэгт сөргөөр нөлөөлөх нь улам бүр нэмэгдсээр байна. Одоогийн хуулиар норвеги хүүхдүүд 13 нас хүрээд сошиал медиа ашиглах эрхтэй болдог аж. Гэсэн ч тус улсын есөн настнуудын тэн хагас, 10 настнуудын 58, 11 настнуудын 72 хувь нь ямар нэг байдлаар онлайн байдаг, эцэг эхийн хараа хяналт тавих нь жилээс жилд хэцүү бэрх болж байгаа гэсэн судалгаа байна. Сошиал медиа…

Read More

Луврын музейд 10 жил орчмын хугацаанд томоохон засвар, өргөтгөлийн ажлыг хийсний дараа “Мона Лиза” бүтээлийг тусгай өрөөнд байрлуулна гэж Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон мягмар гараг /2025.01.28/-т мэдэгджээ. “Луврын шинэ сэргэн мандалт” нэртэй засварын төслийн хүрээнд 2031 он гэхэд Сена мөрний ойролцоо шинэ хаалга болон газар доорх өрөөнүүдийг бий болгоно гэж Э.Макрон Леонардо да Винчигийн гайхамшигт бүтээлийг дэлгэн үзүүлдэг Луврын музейн танхимаас хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна. Э.Макрон дэлхийн хамгийн олон хүн зочилдог музейг шинэчлэн сайжруулахад шаардлагатай зардлын талаар дурдаагүй боловч ачаалал ихтэй, хуучирсан барилга байгууламжуудад зарцуулах өртөг 800 сая еврод (834 сая доллар) хүрэх бололтой. Луврын музейд хамгийн сүүлд 1980-аад оны үед их засвар хийсэн бөгөөд энэ үеэр гайхамшигт шилэн пирамид нээгдсэн юм. Харин өдгөө тус музей олон улсын стандартад нийцэхгүй болжээ. Музейг өргөтгөснөөр “Мона Лиза”-г тусгай тасалбараар үйлчлэх шинэ…

Read More

УДБЭТ-ын хамт олон 2025 оны хоёрдугаар сарын тоглолтоо Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” балетаар эхлэх гэж байна. Тодруулбал, энэ амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 1, 2-нд тус балетыг толилуулах юм. Францын зохиолч, яруу найрагч, театрын шүүмжлэгч Т.Готтье нэг удаа Г.Гейнегийн номыг уншиж суутал гайхалтай сайхан санаа толгойд нь орж иржээ. Тэрбээр хожим нь Гейнед хандан “Эрхэм Гейне таны “Германы тухай” гэсэн гайхамшигтай сайхан номын хуудсыг эргүүлж суугаад Граце ба Рейн мөрний эрэг хавийн өтгөн манан, сарны гэрэл зэрэг үзэгдлүүд болон цагаан хувцастай эльфүүд, усны дагинас, бүжиглэх хүслэнд автсан виллисүүдийн талаар бичсэн сэтгэл догдлом хэсгүүдийг олж уншлаа. Тэгээд би үүгээр…

Read More

Жүжигчин Н.Баясаа, С.Батзориг, Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр, Р.Сүхболд нарын уран бүтээлчид хамтран  “In da house” адал явдалт, инээдмийн уран сайхны киног 2021 онд үзэгчдэд хүргэж байв. Уг киноны үйл явдал Эрүүгийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хууль бус гэмт бүлэглэлийн ардаас мөрдөх явцдаа өнгөлөн далдлалт хийж цуйвангийн газар ажиллуулж эхэлснээр өрнөж эхэлдэг. Түүнчлэн эл киноны уран бүтээлчид 2022 онд найруулагч Ц.Амартүвшингийн найруулгаар “In da house: Come back” киног үргэлжлүүлэн бүтээж, олонд хүргэсэн юм. Тэгвэл уг уран бүтээлчид “In da house-3: Korea” киног БНСУ-ийн уран бүтээлчидтэй хамтран бүтээснээ ирэх гуравдугар сарын 6-наас кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “In da house-3: Korea” кинонд өмнөх хоёр…

Read More

2017 оноос УДБЭТ-т хүчин зүтгэж буй басс баритон Х.Бямбарагчаа “Россини опера” фестивалийн зохион байгуулагч, Италийн сонгодог дуурийн урлагийн нэрт зүтгэлтэн, маэстро Эрнесто Паласиогийн зүгээс L’Accademia Rossiniana “Alberto Zedda” академид уригджээ. Тодруулбал, Италийн нэрт хөгжмийн зохиолч Жоаккино Россинигийн 1792 онд төрсөн Пезаро хотод үйл ажиллагаагаа явуулж буй “Альберто Зедда” Россинигийн академи нь Итали болон дэлхийн олон орноос сонгон шалгаруулсан залуу авьяастнуудад зориулсан сонгодог дуурийн урлагийн маш нарийн мэргэшлийн сургалтыг зохион байгуулдаг аж. Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс дуурийн залуу дуучдаас энэхүү наадамд хэдэн зуун өргөдөл илгээдэг бөгөөд сонгогдсон оролцогчид нь “Жованни фестиваль”-ийн хүрээнд Россинигийн дуурийн наадамд зориулан тавигддаг “Иль виагжо…

Read More

Ирэх хоёрдугаар сард нээлтээ хийх долоон бүтээлийг онцлон танилцуулъя.  “Kinda pregnant” /2025.02.05/ Романтик, инээдмийн жанрын тус кинонд Лэйни хэмээх бүсгүй жирэмсэн найздаа атаархан, улмаар эргэн тойрны хүмүүстээ өөрийгөө бие давхар болсон хэмээн худал хэлж итгүүлнэ. Ийнхүү хуурамч гэдэс зүүж, жирэмсэн болсон мэт жүжиглэх явцдаа Лэйни мөрөөдлийнхөө залуутай учирснаар ээдрээтэй үйл явдлын эхлэл тавигдана. “Kinda pregnant” киноны гол дүрд Брианна Хоуи болон жүжигчин Эми Шумер нар тогложээ. Харин продюсерын үүргийг хөгжилтэй, хошин дүрүүдээрээ алдартай жүжигчин Адам Сэндлер гүйцэтгэсэн байна. “Melo movie” /2025.02.14/ Зохиолч И На Ины ээлжит бүтээл болох “Melo movie” цуврал Валентины баяраар үзэгчдийн хүртээл болохоор болжээ. Энэхүү цувралд жүжигчин Чой…

Read More