Дэлхийн алдарт кино уран бүтээлчдийн оролцож, уран бүтээлийн гараагаа амжилттай тавьсан АНУ-ын “Санденс” кино наадам болон “Улаанбаатар” кино наадмын хамтарсан “Киноны нүүдэл” мастер сургалтыг Монголд анх удаа кино уран бүтээлчдэд зориулан зарлалаа. Энэ сургалт нь Монголын кино урлагийн уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх, олон улсад уран бүтээлээ туурвихад дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд хөтөлбөрт кино зохиол, кино найруулга, кино продюсер чиглэлийн хичээлүүд багтсан ба Монгол орчуулгатайгаар аравдугаар сарын 18-нд зохион байгуулах аж. Тус “Киноны нүүдэл” сургалтыг дэлхийн кино урлагийн томоохон төлөөлөгчид болох “Эмми”-гийн шагналт “The walking dead”, “Ray Donovan”, “True blood”, “Mad men”, “Gilmore girls”, “Petty little liars”, “Now and then” киноны…
Зохиогч: Урлаг
Улсын хүүхэд, залуучуудын театрын бүтээл, Д.Батбаярын “Хайрыг хайрла” драмын жүжгийн гол дүр буюу Туулд хувиран эргэн тайзнаа гарсан жүжигчин Д.Оюунтуул гэж хэн бэ?
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран Щвейцарын Холбооны улсын Цюрих хотын “Ритберг” музейд 2025 оны аравдугаар сард “Монголчууд: Хоёр цаг хугацаа” нэртэй олон улсын үзэсгэлэнг гаргахаар ажиллаж байна. Мөн “Чингис хаан” үндэсний музей “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг ХБНГУ-ын “Симон” галерейд 2026 онд дэлгэхээр болсон байна. Энэ хүрээнл “Дэлхийд тархсан өв цуврал”-д Герман дахь Монголын өв каталогийг хэвлэн нийтлүүлэх эрхийг авсан байна. Каталогид Берлиний үндэсний номын сангийн Азийн тасагт буй Дьезийн XIII зууны монгол зураг, Турфанаас олдсон монгол бичгийн дурсгалууд, XIX зууны Халхын хошуудын зургууд орох бөгөөд энэ онд багтаан эхний…
16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 16-22-ны хооронд болно. Эл наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл, Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулдаг бөгөөд кино урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой. Өнөө жилийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг найруулагч Б.Баатарын бүтээл “Гажуудал” уран сайхны киногоор нээх бөгөөд ээнэхүү уран бүтээл нь аравдугаар сарын 16-нд Монгол дахь албан ёсны нээлтээ кино наадмын хүрээнд хийх юм. Түүнчлэн наадмын “Монгол кино хөтөлбөр”-өөр найруулагч С.Баттулгын “Өмнөдийг зорих замд”, Г.Бямбасүрэнгийн “Хувь заяа”, Б. Ганболдын “Пагмадулам” бүтээлүүдийг…
“Харандааны хаан” үзэсгэлэн аравдугаар сарын 2-нд буюу өнөөдөр 17.00 цагаас Монголын уран зургийн галерейн гурван давхарт нээнэ. Уг үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд 2020 онд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гарч, 50 орчим бүтээлийг дэлгэж байжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд “Харандааны гүнж” хэмээн нэрийддэг зураач Б.Бүжүүлэнгийн уран бүтээлүүдийг дэлгэн харуулах ажээ. Уг үзэсгэлэнгийн зохион байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр “Хүн бүр дотор сэтгэл зүрхэндээ уран бүтээлч болж төрдөг бөгөөд түүнийг сэхээж хөгжүүлэхийн чухлыг ойлгуулж мэдрүүлсэн энэ үзэсгэлэн танд ч бас чухал нөлөөлөл үзүүлж чадна хэмээн найдна” гэсэн юм. “Харандааны хаан” үзэсгэлэн аравдугаар сарын 9-нийг хүртэл…
Өнөөдөр Монгол Улсын харилцаа холбоо, технологийн салбарт түүхэн үйл явдал тохиолоо. Тодруулбал, “Мобинет” ХХК 15 жилийн ойгоо тохиолдуулан Монголдоо анх удаа 1000Mbps буюу 1 Gbps хүртэлх хурдтай өрхийн интернэт багц худалдаанд гаргаж, харилцаа холбоо, мэдээлэл технологийн хөгжлийг шинэ шатанд ахиулж байна. Энэхүү багц нь өндөр хурдтай интернэтэд холбогдохыг хүссэн өрхүүдэд илүү үр ашигтай, хурдан, найдвартай шийдэл байх болно. Технологи хурдтай хөгжиж буй цахим эринд, дэлхийтэй амжилттай хөл нийлүүлэн алхахын тулд өрхийн интернэт үйлчилгээний чанар, хурд хамгийн чухал хүчин зүйлсийн нэг болжээ. Өнөөг хүртэл Монгол дахь өрхийн интернэт үйлчилгээ үзүүлэгч компаниуд дээд хурд нь 100Mbps хүртэлх багцууд санал болгож байснаас харахад…
Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг аравдугаар сарын 4-нөөс УДЭТ-ын тайзнаа “морилно”. “Тэнгэрийн хүү” жүжгийн уран бүтээлчид:. Зохиолч – Б.Цогнэмэх /МЗЭ-ийн шагналт/ Ерөнхийн найруулагч – Н.Наранбаатар /Төрийн соёрхолт, УГЗ/ Ерөнхий продюсер – Д.Цэрэнсамбуу /УГЗ/ Уран сайхны удирдагч – Ч.Найдандорж /УГЗ/ Ерөнхий зураач – Т.Ганхуяг /УГЗ/ Хөгжмийн зохиолч -Т.Сэр-Од /УГЗ/ Хөгжмийн зохиолч – Б.Эрдэнэбат /СТА/ Бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч- А.Даваахүү /МУГЖ/ Бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч – Г.Ган-Очир /СТА/ Гэрлийн найруулагч – Я.Батсайхан /СТА/ Дууны найруулагч – Т.Майдаржав /СТА/ Дүрүүдэд : Модун Шаньюй – Б.Шинэбаяр /СТА/ Түмэн Шаньюй –М.Түвшинхүү /СТА/ Могол хатан…
“Будаггүй уруулын амт”, “Өвөл, хайр”, “Би чамд”, “Ахиж би дурламааргүй байна” зэрэг олон уран бүтээлээрээ өөрийн өнгө аясыг сонсогчдод хэдийнээ таниулсан уран бүтээлч бол дуучин С.Бичүү. Анхны уран бүтээлээсээ хойш 20 жилийн турш хайрын тухай хит дуунуудаар сонсогчдоо уяраасаар буй тэрбээр “Олон жилийн дараа” хэмээх шинэ уран бүтээлээ хүргэж байна. Эл дууны аяыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бат-Эрдэнэ, үгийг Х.Соёмбо бичиж, дуу бичлэгийг “Pro music” продакшн, клипийг “2В” энтертайнмент гүйцэтгэжээ.
ДБЭТ-ын уран бүтээлчид үзвэрийн 62 дахь улирлын нээлтээ П.И.Чайковскийн “Хунт нуур” балет, Ж.Вердийн “Риголетто” дууриар хийхээр болжээ. Тодруулбал, ирэх аравдугаар сарын 5, 6-нд “Хунт нуур” балетын тоглох бол аравдугаар сарын 12, 13-нд “Риголетто” дуурийг толилуулах юм. П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг манай дуурийн театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-нд Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамьяндагвын дэглэлт, Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар тоглож, тайзны ерөнхий зураачаар Ардын зураач Ч. Гунгаасүх ажиллаж байв. Харин энэ удаа удирдаачаар Т.Гэрэлцэцэг, хөтлөх найруулагчаар Т.Ганбаяр нар ажиллах бөгөөд гол дүрд ДБЭТ-ын тэргүүн гоцлооч О.Анужин, Б.Марал, тэргүүн гоцлооч А.Эрдэнэболд, Б.Дөлгөөн нар бүжиглэнэ. Харин нэрт хөгжмийн зохиолч Ж.…
УДЭТ-ын бүтээл, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийн гол дүр буюу Модун Шаньюд тоглох жүжигчин Б.Шинэбаяр гэж хэн бэ?