Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ
Утга зохиол

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

Урлаг Урлаг31/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөгжлийн бэрхшээлээ даван туулж, амьдралынхаа бодит түүхээр дамжуулан итгэл найдвар, тэсвэр хатуужил, хайр, хүсэл мөрөөдлийн үнэ цэнийг өгүүлэх “Аз жаргалд урьсан хайр” анхны номоо номын санч Э.Азжаргал уншигчдад өргөн барилаа.

Э.Азжаргал нь Соёл урлагийн их сургуулийг номын санч мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 онд Увс аймгийн Тариалан суманд Монголын анхны хувийн “Найдвар” номын санг байгуулжээ.

Өдгөө тэрбээр төрөлх сумынхаа Соёлын төвийн номын санчаар ажиллаж, хүүхэд, залуучуудад уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байна.

Номынхоо нээлтийн үеэр тэрбээр, “Миний “Аз жаргалд урьсан хайр” номын нээлтэд хүрэлцэн ирж, баярыг минь хуваалцсан аав, ээж, ах, эгч, дүү нар, төрөл төрөгсөд, найз нөхөд, номын сангийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний халуун сэтгэл, урмын үг, хайр дүүрэн ерөөл миний итгэл найдвар, урам зоригийн эх булаг болсоор ирсэн. Цаашид ч илүү ихийг хийж бүтээхийн төлөө хичээнэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Э.Азжаргал 14 настайдаа анх тархинд цус харваж, 17 настайдаа дахин харвалтад өртсөний улмаас хөдөлмөрийн чадварынхаа 90 хувийг алдсан байна. Гэвч олон жилийн сэргээн засах эмчилгээ, тууштай хичээл зүтгэлийн үр дүнд хэвтрийн байдлаас гарч, эхлээд тэргэнцэр, дараа нь таяг хэрэглэн явдаг болж, улмаар бие даан алхаж, ярьж чаддаг болжээ.

Энэ хүнд үеийг даван туулахдаа тэр номыг өөрийн хамгийн дотнын нөхөр, хамгийн том урам зориг гэж үзэн тасралтгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлсээр Соёл урлагийн их сургуулийг номын санч мэргэжлээр амжилттай төгссөн байна. Өдгөө тэрээр номын сангаа ажиллуулан, хүүхэд, залуусыг номтой нөхөрлүүлэх, унших дадлыг төлөвшүүлэх үйлсийг өөрийн амьдралын эрхэм зорилго гэж үздэг аж.

“Аз жаргалд урьсан хайр” ном нь хөгжлийн бэрхшээлийг даван туулсан бодит амьдралын түүхээрээ дамжуулан хүнд бэрх цагт итгэл найдвараа алдахгүй байх, тэсвэр хатуужил, хайр, хүсэл мөрөөдлийн үнэ цэнийг уншигчдад хүргэхийг зорьжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026
Утга зохиол Урлаг

“Аарууру” тууж уншигчдын гарч хүрч байна

09/09/2026
Дуу хөгжим Урлаг

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын этно хөгжмийн наадамд дуучин Б.Одмандах үзэгчдийн хүндэтгэлийн тэргүүн байрт шалгарлаа

10/09/2026

Санкт Петербургт зорчсон тэмдэглэл: Хааны тайзанд хаан суусан нь

10/09/2026

Г.Ариунбаатар 2026 оны намар Италийн Парма, Турин, Кальяри, Германы Берлин хотын нэр хүндтэй дуурийн театруудад тоглоно

10/09/2026

ТХ продакшны бяцхан бүжигчид маань олон улсын бүжгийн тэмцээний гранпри шагнал хүртжээ

10/09/2026

“Амьдралын 20 судас” бүтээлээр говийн усны асуудлыг хөнджээ

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.