Зохиогч: Урлаг

Химийн олон улсын 57 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлж оролцсон бүх сурагчид мөнгөн медаль хүртсэн байна. Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод зохион байгуулагдсан химийн олон улсын дугаар олимпиадаас Монгол Улсын багийн сурагчид багаараа мөнгөн медаль авчээ. Үүнд: Анарын Амартүвшин (Орчлон сургууль, 12-р анги) МӨНГӨН МЕДАЛЬ Батсуурийн Номин-Ундрах (Орчлон сургууль, 12-р анги) МӨНГӨН МЕДАЛЬ Бямбадорж Мэндбаяр (Шинэ Монгол, 11-р анги) МӨНГӨН МЕДАЛЬ Мөнхбаатарын Одгэрэл (Бага Тэнгэр, 11-р анги) МӨНГӨН МЕДАЛЬ тус тус хүртжээ.

Read More

Америкийн дизайнер Майкл Райдер 2024 онд “Céline” загварын ордны бүтээлч захирлаар томилогдсон тухай шуугиан багагүй дэгдээгээд байсан бол тэрээр өнгөрөгч ням гараг /2025.07.06/-т анхны цуглуулгаа албан ёсоор танилцууллаа. Түүний энэхүү бие даасан цуглуулгад тус брэндийн өмнөх бүтээлч захирлууд болох Эди Слиман, Фиби Файло нарын хэв маягийн огтлолцол хүчтэй мэдрэгдэж байв. Тодруулбал, Эди Слиманы хувцасны бүтээлүүдийн гол онцлог болох рок-н-ролл савхин өмд, нарийн иртүүз, гялалзсан комбинезон зэрэг элементүүд Майкл Райдерын загваруудад дахин шинэчлэгдэн танилцуулагдлаа. Мөн өмнөх бүтээлч захирал Файлогийн минималист, монохром хослолуудаас санаа авч тэгш бус эсгүүртэйгээр Celine брэндийн баримталдаг зөөлөн хэмнэлийг өөр өнцгөөс харуулж чадлаа. Нөгөө талаараа Майкл Райдер зөвхөн…

Read More

Залуусын хэлж заншсанаар “cool” буюу догь нэгэн болохын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ. Тэгвэл догь хүн гэж хэнийг хэлэх вэ гэсэн судалгааг дэлхийн 12 орны 5943 хүнээс авчээ. Үүнд, Өмнөд Солонгос, АНУ, Хятад, Герман, Мексик, Нигери зэрэг 12 улсын иргэд оролцжээ. Судалгааны дүн “Journal of experimental psychology” сэтгүүлд “Cool people” гарчигтайгаар нийтлэгдсэн байна. Тус нийтлэлийг харвал догь хүн байхад шаардлагатай зургаан шинж чанар байна. Хэрвээ та экстоверт, амьдралд дурлагч, эрч хүчтэй, адал явдлыг эрэлхийлэгч, нээлттэй, биеэ даасан нэгэн бол өөрийгөө догь хүнд тооцож болох аж. Судалгаанд оролцогчид улс орон, нас, хүйс, боловсролын түвшингээс үл хамааран эдгээр шинж чанаруудыг догь…

Read More

Монголын хип хоп урлагийг үүсгэн байгуулагчдын нэг “Icetop” хамтлаг Америкийн алдарт “Old School” хип хоп хамтлаг “Onyx”-той  хамтарсан “Шүтээн минь” тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд наймдугаар сарын 8-нд хийх гэж байна. Жинхэнэ хэмнэл, шүүлтүүргүй “rhymes”, эрч хүч, гудамжны хип хоп соёлын уур амьсгалыг эл тоглолтоор мэдрүүлэх аж. “Аавуудын өдөр”-ийг тохиолдуулан хийж буй уг тоглолт нь бүтэн зургаан цагийн турш үргэлжлэх юм байна. Тоглолтын үеэр хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэ агсанд зориулан “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуунтай хамтран цоо шинэ уран бүтээл хийснээ толилуулах аж. Түүнчлэн тоглолтын үеэр талийгаач Б.Оргил-Эрдэнэ, Э.Хатанбаатар нарын сэтгэл хөдөлгөм мөчүүдийг хиймэл оюун ухаан ашиглан шүтэн бишрэгчидтэй нь уулзуулах юм байна. “Icetop”…

Read More

Өмнөд Солонгосын алдарт “Blackpink” хамтлаг “Jump” хэмээх шинэ уран бүтээлээ өнгөрсөн баасан гараг /2025.07.11/-т албан ёсоор олны хүртээл болсон. Харин цахимаар цацахаасаа өмнө долдугаар сарын 5-нд “Deadline” аялан тоглолтынхоо хүрээнд тайзнаа тус уран бүтээлийг анхлан толилуулсан юм. Тэгвэл эл дуу цахимаар олны хүртээл болоод ганц ч хонолгүй 47 улсад “iTunes”-ын чартыг тэргүүллээ. Энэхүү уран бүтээл нь хамтлагийн хоёр жил 10 сарын дараах анхны уран бүтээл юм. Тус хамтлаг хамгийн сүүлд 2022 оны есдүгээр сард “Born Pink” бүрэн хэмжээний цомгоо гаргасан билээ. Ташрамд дурдахад, “Deadline” аялан тоглолт Өмнөд Солонгосын Гояан цэнгэлдэх хүрээлэнгээс эхэлсэн. Цаашлаад, Ази, Хойд Америк, Европын 13 улсын хэд…

Read More

Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна. ХОНЬ Мэргэжлийн үйл ажиллагаа олны анхаарлын төвд байна. Аливаа харилцаа, гэрээ хэлцэл зэрэг нь маш их ачаалал шаардаж байна. Аливаа харилцаанд та бусдаас тусламж гуйх болон ямар нэгэн санал тавих байдлаар оролцвол хүлээн зөвшөөрөгдөх магадлал их байна. Олдсон боломжийг ашиглан үйл ажиллагааны хүрээгээ тэлэх хэрэгтэй. Гэхдээ баримталдаг зарчмаа бага зэрэг өөрчилбөл илүү амжилт олно. Таагүй зүйлээс бусдыг болон өөрийгөө хууран мэхлэх замаар гарахыг бүү оролд. Энгийн даруу байвал хамт олонтойгоо харьцаагаа сайжруулах боломжтой. Таны эрч хүч өндөр байсан ч бусдаас ялгарах гэж бүү оролд. Энэ үед тохиолдох үйл явдлууд таны далд нөөц бололцоог…

Read More

Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 2025 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Канад Улсын нийслэл Оттава хотын төв дэх “Оттава” тэмдэг болон дэлхийн хамгийн том хүрхрээнүүдийн нэг болох Канадын Ниагарын хүрхрээг Монголын төрийн далбааны улаан, хөх, улаан өнгөөр гэрэлтүүлжээ.

Read More

Монголын дүрслэх урлагийн ууган байгууллага болох Монголын урчуудын эвлэлээс зохион байгуулдаг “Монголын сайхан орон” уран бүтээлийн үзэсгэлэн үргэлжилж байна. Жил бүрийн Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн хөтөлбөрийн салшгүй хэсэг болсон уг үзэсгэлэнд монгол орны байгаль, түүх соёл, үндэсний уламжлал, монгол хүний мөн чанар, дайчин сүр хүчийг илэрхийлсэн уран зургууд дэлгэгдэж, үзэгчдийн мэлмий, сэтгэлийг баясгаж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд 100 гаруй уран бүтээлчийн 120 орчим бүтээл тавигдаж, дүрслэх урлагийн бүхий л төрлийг хамарсан, уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдээр дамжуулан Монголын уран зургийн өв соёл, өнөөгийн чиг хандлага, зураачдын ур чадварыг олон нийтэд таниулж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл…

Read More

Британи гаралтай Францын дуучин, жүжигчин Жэйн Биркинд зориулж урласан “Hermès” брэндийн анхны цүнх “Sotheby’s” ордноос зохион байгуулсан дуудлага худалдаагаар 10 сая ам.доллароор зарагдсанаар дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр зарагдсан цүнх болжээ. Өмнө нь 2021 онд алмаазан шигтгээтэй, матрын арьсан “Hermès Kelly” загварын цүнх 513 мянган ам.доллароор зарагдаж дээд амжилт тогтоож байв. “Hermès Birkin” цүнхний анхны загвар болсон уг цүнхийг Японы нэрээ нууцалсан нэгэн цуглуулагч худалдан авсан байна. Энэхүү цүнхийг жүжигчин, дуучин бүсгүйд тусгайлан зориулж хийсэн байна. Жэйн Биркин уг цүнхийг 1985-1994 оныг хүртэл бараг өдөр бүр хэрэглэж байжээ. Анхны “Birkin” цүнхийг 1994 онд Жэйн Биркин өөрөө ДОХ-ын судалгаанд зориулсан хандивын…

Read More