Зохиогч: Урлаг

Британи гаралтай Францын дуучин, жүжигчин Жэйн Биркинд зориулж урласан “Hermès” брэндийн анхны цүнх “Sotheby’s” ордноос зохион байгуулсан дуудлага худалдаагаар 10 сая ам.доллароор зарагдсанаар дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр зарагдсан цүнх болжээ. Өмнө нь 2021 онд алмаазан шигтгээтэй, матрын арьсан “Hermès Kelly” загварын цүнх 513 мянган ам.доллароор зарагдаж дээд амжилт тогтоож байв. “Hermès Birkin” цүнхний анхны загвар болсон уг цүнхийг Японы нэрээ нууцалсан нэгэн цуглуулагч худалдан авсан байна. Энэхүү цүнхийг жүжигчин, дуучин бүсгүйд тусгайлан зориулж хийсэн байна. Жэйн Биркин уг цүнхийг 1985-1994 оныг хүртэл бараг өдөр бүр хэрэглэж байжээ. Анхны “Birkin” цүнхийг 1994 онд Жэйн Биркин өөрөө ДОХ-ын судалгаанд зориулсан хандивын…

Read More

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд гадаад, дотоодын жуулчдад зориулан “Улаанбаатарын үдэш 2025” үдшийн цэнгүүнийг Төв талбайд уламжлал болгон зохион байгууллаа. Тоглолтыг ETV болон бусад мэдээ мэдээллийн сувгуудаар шууд дамжуулан олон нийтэд хүргэсэн нь 500.000 гаруй хандалт авч, Д.Сүхбаатарын талбайд давхардсан тоогоор 20.000 гаруй үзэгчид ирж үзсэн байна.

Read More

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын начин Э.Батмагнай түрүүлж, Улсын гарьд цолны болзол хангасан Н.Өсөхбаяр үзүүрлэлээ. Энхтүвшингийн Батмагнай нь Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат бөгөөд 11 наснаас эхлэн Үндэсний бөх болон Чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлжээ. 2019 онд Баянхонгор аймгийн баяр наадамд тав давж, аймгийн начин цол хүртсэн бол 2020 онд мөн аймгийнхаа баяр наадамд зургаан давж үзүүрлэн аймгийн заан цол хүртэж, амжилтаа үргэлжлүүлсэн байдаг. Харин 2022 оны үндэсний их баяр наадамд анх удаа…

Read More

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр боллоо. “Мөнхөд гэрэлтэх Монгол” нээлтийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар ажилласан юм. Тэрбээр энэ жил тав дахь удаагаа Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээг найруулан ард түмэндээ хүргэлээ. Энэ жилийн нээлтийн тоглолтод нийт 2500 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд уран бүтээлчид төдийгүй алдарт эхүүд, циркчид, цэргийн албан хаагч нар, Харүмафүжи сургуулийн 200 гаруй хүүхэд, 300 морин хуурч, 100…

Read More

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын өнөөдрийн уралдаан соёолон насаар эхэлж байгаа.Төрийн их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд 363 соёолон бүртгүүлж, 193 соёолон уралдсан юм. Тэдгээрээс өнгөрсөн жил улсын наадамд хязаалан насандаа айрагдсан гурван соёолон энэ жил дахин айрагдлаа. Айргийн тавд хурдалсан соёолонгууд: 1. Ховд аймгийн Мянгад сумын харьяат Монгол Улсын манлай уяач З.Мэндсайханы хул, 2. Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Н.Мөнхийн бор, 3. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Б.Гантулгын хээр, 4. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Д.Аваасүрэнгийн…

Read More

Монгол түмний төрт ёсны түүхийг мөнхжүүлсэн Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд “Соёлын наадам” 17 дахь жилдээ Хүй долоон худагт амжилттай эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам оролцож үг хэлэхдээ монголчуудын өв соёл, үнэт зүйлсийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй СУИС-ийн хамт олны хүчин зүтгэлийг онцлон талархал илэрхийлсэн юм. Түүнчлэн Монголын ард түмэн, залуусыг өв соёл, үнэт уламжлалаа дээдлэн хүндэлж яваад талархалтай байгаагаа илэрхийллээ. Нээлтийн үеэр СУИС-ийн уран бүтээлчид “Монгол эрдэнэ” хүндэтгэлийн тоглолтоор наадамчин олондоо өв…

Read More

ОХУ-ын Волга мөрний хөвөөнөө Оросын дуурийн алдарт тенор, Ардын жүжигчин Сергей Яковлевич Лемешевийн олон улсын дуурийн залуу дуулаачдын IV уралдаан болж өндөрлөлөө. Ленинградын Бага театрын “Травиата” (1951), Оросын Большой театрын “Вертер” (1957) дууриудын найруулагч С.Лемещевийн мэндэлсэн эртний Тверь хотноо болсон уралдааныг ОХУ-ын Соёлын яамны ивээл дор Тверь мужийн Засгийн газар, Соёлын яамнаас дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Тверийн Улсын эрдмийн филармонид болсон уг уралдааны гала тоглолтод ОХУ-ын Гнесиныхны нэрэмжит Хөгжмийн академийн сонгодог дуурийн урлагийн магистрантурын төгсөгч, дуурийн дуучин, баритон Б.Доржнамжин С.Лемещевийн олон улсын дуурийн дуулаачдын IV уралдааны финалист бөгөөд дипломант, Казахстан улсын Астанагийн ДБЭТ-д гоцлон дуулж буй манай шилдэг баритонуудын…

Read More

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан  “Монгол авдар” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд нээлээ. Айлын хойморт он цагийн уртыг элээн залрах авдар нь бурхан шүтээнийг дээрээ залсан, нандин бүхнийг дотроо агуулсан эрхэм сав юм. Ийм ч учраас авдар сав нь айлын гал голомтын нэгэн адил ариун гэгээн, эрхэм хүндтэй хогшил болдог. Нүүдэл суудал хийх цагт ч мөн авдраа тусгайлан тоононы хамтаар тэмээ, тэргэнд ачаалж нүүдэг заншилтай. Энэ нь нүүдлийн ая даахуйц бат бөх, хэв маягийн хувьд том бага хэмжээтэйгээс гадна өнгө будаг, хээ хуар, зүмбэр, чимэг, зураг дүрслэл нь монголчуудын уламжлалт оюун сэтгэлгээ, урлаг, гоо сайхан, шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзэлтэй нягт холбоотой.…

Read More

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ. Үндэсний их баяр наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар хүндэт зочноор оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх,  “Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, Элэг нэгт монгол ахан дүүс ээ, Их Монгол Улсын гал голомт манай сайхан оронд айлчлан ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан болон хүндэт зочид, гийчид…

Read More