Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Чингис хаан үзэсгэлэн 2024 онд Франц улсын Нант хотноо нээгдэж, оныхоо Европын шилдэг үзэсгэлэнгээр шалгараад байгаа билээ. Тэгвэл Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулууны удирдан бүтээж буй “Дэлхийд тархсан Монгол өв цуврал”-ын ээлжит дугаар Герман дахь Монголын өв соёлын дурсгалууд бүтээл Берлин хотноо албан ёсоор нээлтээ хийж байна. Энэхүү үйл ажиллагаөнд Элчин сайд Б.Мандахбилэг, Хумбольтд форумын захирал К.Кох болон бусад албаны хүмүүс оролцлоо. Үзэсгэлэнд Берлины угсаатны музей дахь Монголын өв соёлын дурсгалууд, Улсын номын сан дахь Турфаны цуглуулга, Хошуу нутгийн газрын зургууд, Рашид Ад дины Иль хаант үеийн Дьезийн зэрэг цуглуулгууд багтсан аж. Герман…
Зохиогч: Урлаг
Азийн телевизийн шилдгүүдийг шалгаруулдаг наадмаас “Монгол ТВ” телевиз тав дахь удаагаа шагнал хүртлээ. Тодруулбал, 29 дэх удаагийн Азийн телевизийн наадам өчигдөр /2024.11.29/ болж өндөрлөсөн. Тус наадамд “Монгол ТВ” телевизээс гурван номинацид нэр дэвшиж, тэдгээрээс “The Voice Kids Mongolia” шоу нэвтрүүлэг “Азийн шилдэг нутагшуулсан шоу” номинацид тэргүүлж, цом гарджээ.
Жил бүр БНСУ-д зохион байгуулагддаг “Global Pro Robot” тэмцээнд ерөнхий боловсролын “Монгени” сургуулийн 12 сурагч, зургаан багш Монгол Улсаа төлөөлөн оролцож, хоёр төрөлд өрсөлдөн мөнгө, хүрэл медаль, тусгай байрын шагналын эзэд болжээ. Бага, дунд ангийн сурагчдад зориулсан тус тэмцээнд найман улсын баг өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаас анх удаа оролцож байгаа юм. VENU төхөөрөмжийн төрөлд: • 1в ангийн сурагч Э.Анар мөнгөн медаль • 2б ангийн сурагч А.Аялгуу хүрэл медаль • 2д ангийн сурагч Э.Тэмүүлэн хүрэл медаль • 2в ангийн сурагч М.Мөнхбаяр тусгай байр • 2б ангийн сурагч Т.Далай тусгай байр DRONE төрөлд 6е ангийн сурагч: • О.Дэмчиг • Б.Эрхэмбаяр • Б.Төгсжаргал…
УДЭТ-ын уран бүтээлчид Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн зохиолоос сэдэвлэсэн “The Lover” романтик, инээдмийн жүжгийг найруулагч Г.Ган-Очирын найруулгаар үзэгчдэд хүргэж эхэллээ.
Б.Лхагвасүрэнгийн зохиол “Монгол хаан” жүжгийг ирэх онд Япон Улсад тоглохоор болжээ. “Монгол хаан” жүжгийн баг Японы соёлын тэргүүлэх компаниудын нэг “Tremendous Entertainment” компанитай гэрээ байгуулж, 2025 оны сумогийн Аки башё, Кюшү башё хоёрын дундуур аравдугаар сарын 10-20-нд Токио хотод, аравдугаар сарын 24-26-нд Нагояа хотод жүжгээ тоглохоор болсон байна. Саяхан тус жүжгийн уран бүтээлчид Японд тоглох бэлтгэл ажлын хүрээнд сурталчилгааны зураг авалтуудаа Фүжи уул, Асакуса зэрэг газруудад хийжээ. Олон улсын театрын урлагийн мэргэжлийн шүүмжлэгчдээс 4-5 одын үнэлгээ авсан “Монгол хаан” жүжгийн Япон дахь тоглолтын Монгол талын продюсероор Рюүо Э.Санчирболд, Япон талын продюсероор “Tremendous Entertainment” компанийн ерөнхий менежер Масаюүки Сузуки нар ажиллах…
Монголын үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд “Монгол шатар” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд музейн цуглуулгад буй шатартай холбоотой сонирхолтой үзмэр цуглуулга, тухайлбал маршал Х.Чойбалсан, БНМАУ-ын удирдагч Ю.Цэдэнбал, Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу болон төр нийгмийн зүтгэлтүүд болоод ард иргэдийн хандив бэлгийн журмаар дурсгасан монгол шатрын ховор нандин үзмэрийн, дээжсийг дэлгэж байна. Энэхүү үзэсгэлэн энэ сарын 29-өөс ирэх арванхоёрдугаар сарын 12-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Чех улсад зохион байгуулдаг “Virtuosi per musica di pianoforte” өсвөрийн төгөлдөр хуурчдын 56 дахь уралдаанд Монгол Улсын Консерваторийн сурагч Б.Гүен есөн насандаа гранпри шагнал хүртэж байсн билээ. Тэгвэл эл уралдааны нэг онцлог нь гранпри шагналтан ирэх жилийнх нь уралдааны нээлтийн ёслолд симфони оркестрын хамт концерт тоглодог уламжлалтай. Энэ уламжлал ёсоор 57 дахь уралдааны нээлтэнд Монгол Улсын Консерваторийн 5а ангийн сурагч Б.Гүен В.А.Моцартын Төгөлдөр хуурын 12-р концертын нэгдүгээр ангийг Чех улсын “North Bohemian” театрын оркестрын хамт хөгжимдөж үзэгчдийн халуун алга ташилтаар дахиулж, А.Лядовын “Хөгжмийн эгшигт хайрцаг” бүтээлийг тоглож сонирхуулжээ.
Ж.Пуччинийн “Богема” дуурийг ДБЭТ-ын театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд толилуулна. Ингэхдээ дуурийн гол дүр Мимиг Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг амилуулах аж. 1849 онд А.Мюржегийн бичсэн “Богемчуудын амьдрал” хэмээх романаас сэдэвлэн 1849 онд Т.Барре тайзнаа жүжиг болгон Парис хотноо маш амжилттай тоглож байсан аж. Дараа нь энэ зохиолоор Ж.Пуччини дуурь бичсэн байна. Ж.Пуччини энэ уран бүтээлээр өөртөө авьяас хэмээх асар их баялаг бүхий уран бүтээлч залуус мөнгөгүйгээс болж ямар өрөвдмөөр үл үзэгдэх зовлонг туулж байгаа харуулахыг зорьжээ. Дөрвөн үзэгдэлтэй “Богема” дуурийг 1896 оны хоёрдугаар сарын 1-нд Турин хотын “Реджо” театрт тоглож байжээ. Харин манай улсад Ж. Пуччинийн “Богема” дуурийг ДБЭТ-ын тайзнаа…
Төрийн хошой шагналт, зохиолч Чадраабалын Лодойдамбын зохиол, хорьдугаар зууны шилдэг бүтээл “Тунгалаг тамир” романыг Франц хэлнээ орчуулж, хэвлэн нийтэллээ. Дээрх зохиолыг Бүгд найрамдах Франц улсын иргэн, Монголч эрдэмтэн Тифэн Канн орчуулсан бөгөөд Франц улсын хэвлэлийн компанид хэвлүүлсэн нь ийнхүү уншигчдын хүртээл болоход бэлэн болсон байна.
Шинжлэх ухаан, танин мэдэхүйд дурлагч залуус “Odmundur” youtube сувгийг хэдийнээ мэддэг болоод буй. Өөрийн хуримтлуулсан мэдлэгийг бусадтай харамгүй хуваалцаж буй мэргэжилдээ эзэн болсон олон залуус эл сувгийн контентуудыг бэлтгэн хүргэдэг. Тэдний нэг бол түүхийн багш, археологич А.Маратхаан. Үзэгч, сонсогчдыг түүхийн жимээр аялуулж, түүнчлэн түүхийн харанхуйг гэрэлтүүлдэг археологийн салбар ямар сонирхолтой вэ гэдгийг тэрбээр олон нийтэд идэвхтэй таниулан сурталчилж буй юм. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна. Түүнд төрсөн өдрийн мэнд хүргэе.
