Зохиогч: Урлаг

Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн зохиолоос сэдэвлэн “The Lover” романтик, инээдмийн жүжгийг найруулагч Г.Ган-Очирын шинэ найруулгаар арваннэгдүгээр сарын 29-нөөс УДЭТ-ын тайзнаа тоглоно. Зохиолч, найруулагч, жүжигчин гэсэн театрын урлагийн үндсэн гурван талбарт бүтээн туурвиж, орчин үеийн театрын үзэгдэл болсон Английн домогт уран бүтээлч Харольд Пинтерийн “The Lover” жүжиг анх 1963 онд теле жүжиг хэлбэрээр үзэгчдэд хүрч, хожмоо дэлхийн олон оронд жүжиг болон тавигджээ. Найруулагч Г.Ган-Очир “Орчин үеийн залуус хайрыг юу гэж ойлгож байна. Хайрын утга учир өнөөдөр юу болж хувирав гэдгийг хөгжим болоод хөдөлгөөний хэлээр үзэгчдэд хүүрнэнэ” гэсэн юм. Жүжигт дүр бүтээх жүжигчид болон уран бүтээлийн багт УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал, О.Майдарравжаа,…

Read More

Дэлхийн кино урлагийн А зэрэглэлийн фестиваль болох “Talling Black Night Film Festival”-д найруулагч Ж.Сэнгэдоржийн “Silent City Driver” буюу “Чимээгүй хотын жолооч кино гранпри шагнал болон шилдэг зураачийн шагнал тус тус хүртжээ. Уг фестивальд өнөө жил 80 орчим орны 280 гаруй уран сайхны кино өрсөлдөж, 60 орны 1500 гаруй уран бүтээлчид, сэтгүүлч, шүүмжлэгчид цуглаж, 800 удаагийн үзвэрийг 150.000 орчим үзэгчид үзэж сонирхсон байна. “Tallinn Black night film festival”-ийг энэ жил 28 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд “International Federation of Film Producers Association” (FIAPF) буюу олон улсын продюсеруудын холбооноос итгэмжлэгдсэн A зэрэглэлийн наадам буюу дэлхийн шилдэг 15 кино наадмын нэг юм.

Read More

Монголын циркийн жүжигчин Э.Лхагва-Очир Франц улсын Гринобле хотод зохион байгуулсан Олон улсын циркчдийн 22 дахь удаагийн наадамд амжилттай оролцож, Алтан цомын эзэн боллоо. Тэрбээр тус наадамд дэлхийд анх удаа “Давхар сандлын тэнцвэр” төрлөөр 11 метрийн өндөрт тэнцвэрийн гайхамшгийг үзүүлсэн юм. Энэхүү үзүүлбэр нь сандалын тэнцвэрийн төрөлд шинэчлэл хийжээ.

Read More

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадмыг энэ жил арваннэгдүгээр сарын 26-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулна. 42 дахь жилдээ болох уг наадамд 201 хүн бүртгүүлж, 198 хүн шүлгээ ирүүлснээс дараах найрагчид хоёрдугаар шатанд шалгарчээ.  Т.Амар-Амгалан На.Батболд Г.Барсболд Б.Батцоож Т.Батхүрэл Б.Ганхүрэл Д.Дамдинжав А.Лхагва Б.Лувсанпэрэнлэй Н.Мөнхбаяр Б.Мөнхзул П.Нацагдорж С.Начин Д.Нямдорж Д.Одгэрэл Б.Отгондэмбэрэл Д.Өрнөхдэлгэр Т.Пүрэвжаргал Ч.Ренчиндорж З.Сумъяабазар Л.Торой Ч.Туул Ч.Ууганбаяр С.Үйтүмэн Г.Хашбаатар Ц.Чойжамц О.Элбэгтөгс Т.Энх-Эрдэнэ

Read More

Манай улсын хөгжмийн урлагийн түүхэнд тодоор бичигдэх бас нэгэн чухал үйл явдал тохиолоо. Энэ нь ёочинч, ҮУИТ-ын гоцлол хөгжимчин, виртуоз уран бүтээлч Т.Өлзийжаргалын уран бүтээлийн “Winter classic” тоглолт байв. Тэрбээр ёочингоор гоцлон, хослон, тав, зургуул, дуучинтай, оркестртой яаж, яаж тоглож болохыг харуулав, гайхуулав. Мөн тоглох бүхий л техникийг үзүүлэв. Хөгжимчин Т.Өлзийжаргал Консерваторийн багш мөн ёочин хөгжимчин Э.Пагматай хамтран тоглосон хөгжмийн зохиолч Ван Сэгийн бүтээл “Нууранд туссан сарны гэрэл” хэмээх хослол ямар нандин, чамин дүрслэл, сонсголон бэ. Т.Өлзийжаргал тоглолтын хоёрдугаар хэсэгт Дуурийн театрын симфони найрал хөгжимтэй хоёр зохиол гоцлон тоглосон юм. Эхнийх нь хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн ёочин, найрал хөгжимд зориулсан концертын…

Read More

УДЭТ-ын уран бүтээлчид хайрын тухай шинэхэн жүжгээр үзэгчдэдээ бэлэг барихаар боллоо. Тодруулбал, Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн “The lover” жүжгийг найруулагч Г.Ган-Очирын шинэ найруулгаар энэ сарын 29-нөөс УДЭТ-ын тайзнаа тоглох юм. Найруулагч Н.Наранбаатар уг жүжгээс сэдэвлэн “Өчигдөр” хэмээх жүжгийг 2014 онд найруулан тавьж байсан бол энэ удаа найруулагч Г.Ган-Очир “Хайр хэнд хэрэгтэй вэ” гэсэн тодотгол дор, цоо шинэ найруулгаар үзэгчдийн хүртээл болгох юм. Эл жүжгийн гол дүрд УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал тоглоно. СУИС-ийг 2006 онд төгсөж, 2008 оноос хойш УДЭТ-т тасралтгүй ажиллаж буй М.Тогтохжаргалыг өдгөө театрын урлагт дурлагсад андахгүй. Тэрбээр уран бүтээлийн гараагаа 2008 онд Л.Толстойн “Алтан түлхүүр” жүжгийн Малевина, 2009…

Read More

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Онцлох хүн” арга хэмжээг зохион байгууллаа. Эл “Онцлох хүн”-ээр Монгол Улсын Гавьяат жүжигичин Л.Чимэддоржийг онцолж, түүний гэр бүл, үр хүүхдүүдийг урьж уулзалт ярилцлага хийжээ. Мөн “Сити” их сургуулийн ярих урлагийн тэнхимийн багш М.Цолмонсүрэн “Гавьяат жүжигчин Л.Чимэддоржийн бүтээсэн дүрүүдийн онцлог” лекцийг Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид, СУИС болон “Сити” их сургуулийн оюутнуудад тавьсан байна.

Read More

Уран бүтээлч Ц.Жавзандулам “Javzaa art brand 01” бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 24-нөөс “Mongol art” галерейн хоёрдугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд дэлгэх гэж байна. Уг үзэсгэлэндээ тэрбээр 30 гаруй шинэхэн бүтээлүүдээ толилуулах бөгөөд уран зураг болон интерьерийн гайхалтай хоршлыг харуулахаараа онцлог юм. Тодруулбал, үзэсгэлэнд орчин үеийн интерьерийн чиг хандлагад зохицох шинэлэг өнгө аяс, чөлөөт арга ажиллагаа, дүрслэл бүхий 30 гаруй абстракт зургуудаа дэлгэх юм. Урлаг судлаач, куратор Б.Болортуяа “Уран зураг гэдэг зөвхөн гоо зүйн үзэмжээр хэмжигдэхгүй, түүнээс гадна тухайн орчинд зохицсоноор хүний сэтгэл зүйд амар амгалан, тав тухтай тайван, орон зайг бүрдүүлж төгс зохицох дотоод засал чимэглэлийн онцгой нэгэн хэсэг болдог…

Read More

Монголын нэгдмэл боксын холбоо (MUBF)-ноос мэргэжлийн боксын халз тулаан, “Erdenet cup-2024” анх удаа Эрдэнэт хотын “Хангарди” паласт 2024 оны 12-р сарын 06-нд зохион байгуулах гэж байна. Хамтран зохион байгуулагч: Монголын боксын холбоо Их спортыг дэмжигч: Эрдэнэт үйлдвэр, “MNB Спорт” суваг, “Unival” studio

Read More