Улсын хүүхэд, залуучуудын театр өнгөрсөн дөрөвдүгээр сард Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар тоглож, хөшгөө нээсэн. Үүний дараа Н.Сүхдоржийн зохиол, Б.Энхээгийн найруулга “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжгээ толилуулсан. Мөн ахлах ангийн сурагчдын хайр дурлал, үерхэл нөхөрлөл, гэнэн томоогүй өрсөлдөөн, багшийгаа хайрлах хайрын тухай өгүүлсэн өсвөр насныхан, төгсөх ангийн сурагчдад зориулсан “18 дахь хаврын хайр” драмын жүжгийг Б.Брехтийн “Сычуаны сайн хүн”, Н.Гоголийн “Тоглоомчид” жүжгийн найруулагч Э.Ёндоншаравын найруулснаар мөн үзэгчдэд хүргэсэн юм. Тэвэл Улсын хүүхэд, залуучуудын театрын удаах уран бүтээл нь У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжиг байх аж.
Зохиогч: Урлаг
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлажээ. Энэ өдрийг бий болгосон гол зорилго нь хүний эрхийг тэгш сахих, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд тэгш эрхтэйгээр оролцуулах явдал аж. Өнөө жил тус өдрийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр баяр, уриа лоозон төдий биш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө хийсэн ажлаа дүгнэж цэгнэх, цаашдын бодлогоо тодорхойлж, эрхийнхээ төлөө дуу хоолойгоо хүргэх өдөр юм.
Монгол, Япон хоёр улсын харилцан ойлголцол, найрамдалт харилцаанд онцгой хувь нэмэр оруулсан дараах иргэн, байгууллагад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахарагаас Элчин сайдын өргөмжлөл гардуулна. Ёслол энэ лхагва гарагт буюу арванхоёрдугаар сарын 5-нд Японы ЭСЯ-ны Элчин сайдын өргөөнд болох аж. Элчин сайдын өргөмжлөлийг “Баавгай болохсон” киноны зохиолч, найруулагч Пүрэвдашийн Золжаргал, МҮОНР-гийн “Монголын дуу хоолой” радиогийн япон хэлний редакцад тус тус олгох болжээ.
Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид энэ арванхоёрдугаар сард “Хүслээр ирдэг шинэ жил”, “12 сар”, “Хунт нуур” хүүхэлдэйн жүжгээ толилуулна. “Хүслээр ирдэг шинэ жил” хүүхэлдэйн жүжиг Арванхоёрдугаар сарын 7, 8, 14, 15, 22, 28, 29-ны 11:00 цагт Насны ангилал: 3+ Тасалбарыг: https://puppet.mn/event/3047 “12 сар” хүүхэлдэйн жүжиг Арванхоёрдугаар сарын 7, 8, 22, 28, 29-нд 14:00 цагт Насны ангилал: 6+ Тасалбарыг: https://puppet.mn/event/3043 “Хунт нуур” хүүхэлдэйн жүжиг Арванхоёрдугаар сарын 14, 15-нд 14:00 цагт Насны ангилал: 6+ Тасалбарыг: https://puppet.mn/event/3034
“Billboard”-оос “XXI зууны шилдэг поп од” жагсаалтыг танилцууллаа. XXI зууны шилдэг поп одоор АНУ-ын дуучин Бейонсе тодорсон бол дуучин Тэйлор Свифт удаалжээ. Уг жагсаалтыг “Billboard”-ын зүгээс уран бүтээлчдийн борлуулалтын орлогыг тооцоолоод зогсохгүй нэр хүнд, дэлхий дахинаа үзүүлж буй нөлөө зэргийг харгалзан тодорхойлсон байна. Бейонсегийн 2013 онд гаргасан цомог өнөө үеийн визуал цомгийн шинэ эрин үеийг эхлүүлсэнд тооцогдож, XXI зууны шилдэг поп одоор сонгогдоход нөлөөлжээ. Түүнчлэн эл жагсаалтад Рианна гуравт бичигдэж, Дрейк болон Леди Гага нар дараа нь эрэмбэлэгджээ. Харин Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг “XXI зууны шилдэг поп од” жагсаалтад багтаж, түүхэн амжилт тогтоогоод буй.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд богино хэмжээний драмын жүжиг бүтээх “Гэрэл асаана” уриатай “Gen Z theatre” уралдааныг өнгөрсөн тавдугаар сард Соёлын яамны дэмжлэгтэйгээр, нийслэлийн Соёл, урлагийн газар, УДЭТ, СУИС, “Их хүрээ” энтертэйнмент хамтран зохион байгуулсан. Тус уралдааны шилдгээр шалгарсан сурагчид анхны уран бүтээл болох “Offline class” виртуал драмын жүжгээ арван нэгдүгээр сарын 29-30-нд Улсын хүүхэлдэйн театрт амжилттай тоглолоо. Сонирхуулахад, “Offline class” гэдэг нэр нь англи хэл дээрх offline-интернэт холболтгүй, цахим бус, class-хичээл, сургалт гэсэн үгсийн нийлбэр аж. Харин виртуал драм (virtual drama) нь интернэт, платформууд зэрэг зөвхөн цахим орчинд бүтээгддэг эсвэл цахим орчныг ашиглан тоглогддог жүжиг, кино эсвэл…
УДЭТ-ын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгийг 2020 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэж байв. “Анна Каренина” роман нь дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү романыг жүжгийн зохиол болгон Н.Пүрэвдагва бичсэн бол Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулж, зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр нар ажилласан. Түүнчлэн хоёр бүлэг, 23 үзэгдэлт уг жүжгийг УДЭТ шинэ бүрэлдэхүүн, шинэ “Анна”-тайгаар энэ оны тавдугаар сард үзэгчдийн хүртээл болгосон юм. Тэгвэл эл жүжгээ…
“I love my luv”, “Дурлалын сезон”, “Энэ бол хайр” тэргүүтэй дуунуудаараа алдартай охидын “Honeymoon” хамтлаг уран бүтээлээ хэсэг завсарласны эцэст “Яг мөн” хэмээх шинэхэн уран бүтээлээ хэдхэн хоногийн өмнө сонсогчдодоо хүргэлээ. Тус хамтлагийнхан уран бүтээлээ идэвхтэй хийж, цомог гарган, тоглолтоо хийхээр зорьж байгаа аж. Эл хамтлагийн ахлагч Б.Солонго дунд сургуулийн сурагч байхаасаа л урлагийн мэргэжил эзэмшихээр хорхойсож, тэр дундаа дуучин, жүжигчин мэргэжлийг хослуулахаар зорьж, тэр мөрөөдлөө ч биелүүлж чаджээ. Тэрбээр “Sweetymotion” хамтлагийнхнаас үлгэр дуурайл авч, хамтлаг байгуулахаар зорьж, бэлтгэл ангиасаа нөхөрлөсөн найзуудынхаа хамт 2010 онд “Honeymoon” хамтлагаа байгуулсан байдаг. Өдгөө “Маск” продакшны жүжигчин Б.Солонго продакшныхантайгаа удаан хугацааны дараа “Масктай Монгол”…
Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс “Шилдэг бүтээлийн дээжис” тусгай үзэсгэлэнг дэлгэх гэж байна. Музейн сан хөмрөгөөс урьд өмнө төдийлөн гаргаж байгаагүй хосгүй үнэт болон ховор нандин үзмэр цуглуулгаар дамжуулан түүх, соёлын өв, урлагийн түүхийг олон нийт, хүүхэд залууст сурталчлан таниулахад энэхүү үзэсгэлэнгийн зорилго оршино. “Шилдэг бүтээлийн дээжис” үзэсгэлэнд XVIII-XX зууны үед хамаарах дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээгдсэн Занабазарын хийц болон дэг сургуулийн бүтээл, шүтээн зураг, монгол зураг, барлах урлаг, торгон зураг, баримал, цутгуур, цамын баг, хот мандал, тоглоом наадгай зэрэг монголчуудын урлахуй ухааныг шингээсэн дахин давтагдашгүй ур…
Монгол Улсын Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин Э.Амартүвшин өнгөрсөн гуравдугаар сард эх орондоо Ж.Вердийн “Макбет” дуурь болон дэлхийн шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн “Gala concert” тоглолтоо хийсэн. Түүнчлэн наймдугаар сард сонгодог урлагийн домог Пласидо Доминго тэргүүтэй дэлхийн шилдгүүдтэй хамтарсан тоглолтоо мөн хийсэн. Зөвхөн энэ онд гэхэд л Э.Амартүвшин Италийн Милан хотын “Ла Скала” театр, Италийн Верона хотын алдарт задгай театр болох “Arena di Verona”, ХБНГУ-ын “Deutsche oper Berlin” театр, АНУ-ын Сан-Францискогийн дуурийн театр, Францын Лион хотын дуурийн театр зэрэг дэлхийн алдартай театруудын тайзнаа гарчээ. Тэгвэл тэрбээр энэ арванхоёрдугаар сард тэрбээр ХБНГУ-ын Баварийн үндэсний дуурийн театрт Ж.Вердийн “Айда” дуурьт дуулах…
