Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»10 мянган жилийн өмнө үгүй болсон “Үлэмж биет чоно“-ыг дахин амилуулжээ
Гадаад мэдээ

10 мянган жилийн өмнө үгүй болсон “Үлэмж биет чоно“-ыг дахин амилуулжээ

Урлаг Урлаг08/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Colossal biosciences” нэртэй биотехнологийн стартап өнөөдөр /2025.04.08/ мөхсөн амьтныг анх удаа амьдралд буцаан авчирсан гэж зарлалаа. Мөн тэр амьтан бол хүн төрөлхтний домог, түүхэнд нэр нь мөнхөрсөн dire wolf буюу үлэмж биет чоно юм.

Олон сая жилийн өмнө, мөсөн үеийн төгсгөлд амьдарч байсан dire wolf бол зүгээр нэг том чоно биш. Тэрбээр орчин үеийн саарал чононоос илүү хүнд жинтэй, илүү хүчтэй эрүүтэй, махчин анч амьтан байсан гэж судлаачид тодорхойлдог. Game of Thrones цуврал ч энэ амьтны нэрийг дэлхий даяар алдартай болгосон билээ.

“Colossal biosciences” компанийн баг мөхсөн зүйлийн ДНК-д гүнзгий анализ хийж, орчин үеийн чоно болон бусад ойр төрөлт амьтдын эсийн бүтцээр “шинэчлэн бүтээсэн” байна. “Бид зөвхөн нэг амьтан сэргээсэнгүй. Бид цаг хугацааг, хувьслын төгсгөл гэдэг ойлголтыг сэтлэн гарлаа” хэмээн тус компанийн үүсгэн байгуулагч Бен Ламм мэдэгджээ.

Энэ амжилт нь зөвхөн dire wolf-ийн түүхээр хязгаарлагдахгүй. Мамонт, додо, тас мэтийн амьтдыг ч ирээдүйд эргэн сэргээх боломжийг харуулж байна. Гэвч нэгэн зэрэг байгаль хамгаалагчид, био-ёс зүйчид “Мөхөл бол байгалийн жам. Хүний оролцоо хаана зогсох вэ? Энэ бүх үйлдэл, дахин сэргээх оролдлого яг зөв үү” гэсэн асуултыг хүчтэй тавьж байна.

Dire wolf revived through biotech company's de-extinction process - ABC News

“Colossal biosciences” энэхүү технологийг зөвхөн “соёлын сониуч зан”-гаас илүүтэйгээр экосистемийг тэнцвэржүүлэх, зэрлэг байгалийг нөхөн сэргээх зорилгоор ашиглахыг зорьж байгаа гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026
Гадаад мэдээ Урлаг

Хар нүхний хөдөлгөөнийг анх удаа гэрэл зурагт буулгана

20/01/2026
Гадаад мэдээ Урлаг

“Lego” болон “Pokémon” хамтарсан коллекцоо танилцууллаа

14/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Том хэмжээтэй тосон будгийн зургууд үзэгчийг үгээр тайлбарлахад бэрх ертөнц рүү хөтөлнө”

04/02/2026

BTS-ын тоглолтыг “Netflix”-ээр шууд дамжуулна

04/02/2026

Юрийн галавын үеийн чулуужсан мөр Бээжинд олджээ

04/02/2026

“Монгол бий биелгээ” ном олны хүртээл боллоо

04/02/2026

Хутагтуудын танхимын гол үзмэрүүд нь Дилов хутагт Б.Жамсранжавынх

04/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.