Анх дуучин Самандын Жавхлан, МУГЖ С.Батсүх хоёр дуугаа солилцон дуулж, цомог гаргаж, хамтдаа тоглолт хийсэн нь толгой эргэм амжилт авчирч, Бөхийн өргөөнд 10 удаа дараалан тоглосон.
Саяхан энэ менежментийг Лосолын Болдбаатар “хулгайлж”, дуучин Бямбажавтай хамтран “Оройтсон борооноор хүрээ байшинд” тоглолтоо хийсэн билээ.МУГЖ Чулуунхүү, Бямбажав хоёр ард түмэнд түгж, аманд нь аялагдсан хэдэн сайхан дуутай. Хамтдаа хослон дуулахдаа хоолой нь жигтэйхэн сайхан нийлж, тэрүүхэндээ хөөрхөн донжтой байдаг болохоор, тэр хоёрын дуунуудаас хошин урлагийн хамтлагууд санаа авч тоглолтондоо оруулдаг. “Эр хоёр загал”, “Соёолонгийн тоос”, “Сэлэнгийн буудай”, “Заллага”, “Ээж нутагтаа очно” гэхчлэн олон дуунд нь үзэгч, сонсогчид дуртай.
МУГЖ Чулуунхүүгийн шавь Бямбажав нэг хэсэг бор дарсанд автаж гундуухан явсан. Бямбажав “Оройтсон бороо,” Мартагдашгүй хайр”, “Насанд олдсон хань”, “Үгүйлж явъя, нэгийгээ”, “Хаагуур нь чи өнгөрсөн юм бэ” гэхчлэн хэдэн сайхан хит болсон дуутай. Гэтэл энэ дууг нь Лосолын Болдбаатар хуу хамж дуулсан юм.
Үүнд нь эгдүүцсэн МУГЖ Чулуунхүү Лосолын Болдбаатарыг оюуны өмч хулгайлсан, зохиогчийн эрх зөрчсөн гэж 100 сая төгрөг нэхэмжлэн шүүхэд өгчээ. Хууль эрх зүй, оюуны өмч, зохиогчийн эрх талаас харсан ч МУГЖ Чулуунхүү ялалт байгуулж, Лосолын Болдбаатар ялагдаж, 100 саяын өрөнд унах нь тодорхой гэж учир мэдэх хүмүүс ярьжээ.
www.URLAG.mn