Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Буруу энгэртэй дээл /Б.Лхагвасүрэн/
Утга зохиол

Буруу энгэртэй дээл /Б.Лхагвасүрэн/

Урлаг Урлаг04/10/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ez3533597722013-10-04-10-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хавийн уран эгч нарын оёсон дээлний
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг эргэж одоо бодохноо
Эх бүхний хайрыг цуглуулж
“Энхрий” үрдээ өмсгөсөн байж…

Хөх бүхний цагаан сүүгээр
Хөрст дэлхийд аргамжсан байж…
Гантай жилийн сүүл мушгиж төрсөн
Гаы нь тойрон мөлхөж өссөн
Ганц хүүгээ гэсэн
Дэндүү их хайраа
Дээлний буруугаар далдалж
Дотоод хормойны нь шидээсийг
Дутуу татаж авчээ
Илүү үзэх, нүдний хор
Эвий дэвсэх, худлаа хөөрхийгөөс харамлаж
Хайнга юм шиг хандаж
Хайраа бас нуужээ
Хүйсийг минь хүртэл төөрүүлж охин гэж
Хүний чихнээс нэрий минь нуужээ.
Үргэчих вий! Чигчий үр минь ! гэж
Үнсэхээ хүртэл цөөлжээ
Зөв энгэртэй дээлэнд дасахгүй
Зөндөөн юмаа буруу өвөртөлж хаясаан! Би
Далай их хайрыг чинь буй чигээр нь мэдэрсэн бол
Даанч танхил хүү чинь өөрийгөө ч гэсэн гээх байж…
Далд хайр
Холын ухаан
Дэлхийд намайг тулсан
Цагаан тэнхлэг

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Хиймэл оюуны компаниуд хуучин номуудыг “ангуучилж” эхэлжээ

25/08/2026
Утга зохиол Урлаг

Тэмүүжин, Боорчи нарын нөхөрлөлийн тухай “Монгол андгай” бүтээл нийтийн хүртээл болно

16/08/2026
Утга зохиол Урлаг

“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав

14/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэртээ ганцаараа” киноны Кевин буюу жүжигчин Маколей Калкин 46 нас хүрлээ

26/08/2026

Кантри хөгжмийн домог Долли Партон 80 насандаа таалал төгслөө

26/08/2026

Нийслэлийн 2 дугаар сургууль анхны “Google” жишиг сургууль боллоо

26/08/2026

Их хотын хэмнэлд эгшиглэсэн “Хүрээ дагшаа”

26/08/2026

“Where would we find you, if we need to find you?” үзэсгэлэн үргэлжилж байна

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.