Поп дива, МУГЖ Б.Сарантуяа Монгол орныхоо тухай өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.
Тэрээр “Өвөг дээдэс минь ахмад үеийнхнээ хүндэлдэг, уужуу тайвуу, ухаалаг хүмүүс байж. Харин одоо үед ахмадуудаа чин сэтгэлээсээ хүндлэх нь үгүй болж. Тэр бол зүгээр хэлбэр төдий л зүйл болсон. Төр, засгийн зүгээс ч тийм л хандлагатай байна. Залуучуудад илүү анхаарал хандуулаад байх шиг. Залуу үеийнхнээ анхаарахыг буруу гэхгүй ч, миний бодлоор ачааны хүндийг үүрч, амь, амьдралаа эх орондоо зориулж байсан ахмад үеэ илүү халамжилж, хайрлаж, хүндлэх учиртай. Одоогийн залуучууд тэдэн шиг эх орондоо амиа өргөж, цусаа урсгаагүй биз дээ. Ер нь залуу үеийнхнийг чанга, хатуу хүмүүжүүлэх хэрэгтэй гэж боддог. Улс орныг удирдан залж, шийдвэр гаргах хариуцлагатай өндөр албан тушаалд ямар ч туршлагагүй залуу хүн томилж байгаа би буруу гэж боддог. Мундаг сургууль төгсөж, өндөр боловсрол эзэмшсэн байж болно. Гэхдээ туршлага гэдэг зүйл зайлшгүй хэрэгтэй. Өөр нэг зүйл гэвэл, манайд 35-аас дээш насныхан бүр орхигдсон. 40 дөхөөд ирвэл ажилд авахгүй болжээ. Энэ үеийнхэн бүр хэлмэгдэж байх шиг. Яагаад тэднийг ингэж зөнд нь орхиж байгаа юм бэ” хэмээжээ.
Та бүхэн түүний энэхүү үзэл бодлын талаарх сэтгэгдлээ хуваалцаарай.
www.URLAG.mn