Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Art Mystic“ зураачдын хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийнэ
Үзэсгэлэн

“Art Mystic“ зураачдын хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийнэ

Урлаг Урлаг07/11/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
sky_dancer2770090152013-11-07-15-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   МУЭ-ийн гишүүн зураач Д.Соёлмаа, Ц.Давааням нарын хамтарсан “Art Mystic” үзэсгэлэн 2013 оны 11–р сарын 8-ны өдөр 18 цагаас нээгдэнэ.  Уг үзэсгэлэнд тосон будаг болон холимог техникийн аргаар зурсан 40 гаруй бүтээл дэлгэгдэх бөгөөд зураач бүр тус тусын арга барилаар ажилласан шинэ бүтээлүүд юм.

Зураач Ц.Давааням нь аж байдал, хөрөг, байгалийн төрлөөр бүтээхдээ энгийн байдлыг дүрсэлсэн ч амьдралын утга учир, хорвоо ертөнцийн хувьсан өөрчлөгдөж буйг харуулахыг зорьжээ.

Зураач Д.Соёлмаагийн бүтээлд шашны сэдэв голчлох ба уламжлалт бурхан дүрслэлийг орчин үеийн арга ажиллагаатай хослуулсан нь сонирхолтой. Бурхадыг магтан дуулах, бурхан ба хүний дотоод ертөнцийг гаргах нь түүний уран бүтээлийн гол зорилго юм. 

Гэр бүл зураач Ц.Давааням, Д.Соёлмаа нарын энэхүү үзэсгэлэн урлагаар дамжуулж хүмүүст гоо сайхныг мэдрүүлэх, амьдралын талаар эргэцүүлэх, түүний үнэ цэнийг тунгаан бодохыг сануулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 327474  /МУЭ-ийн Хороо/

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Уран бүтээлч Э.Орхон “On The Way Back Home” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ

26/09/2026
Кино Урлаг

Академийн музейд “The Horror Show” үзэсгэлэнг нээнэ

25/09/2026
Үзэсгэлэн Урлаг

Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт зураач Ч.Батмөнхийн “Агшин ба орон зай” үзэсгэлэнг толилуулж байна

24/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав

28/09/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

28/09/2026

Кайл МакЛахлан “Sex and the City”-гийн Трей МакДугалын дүрийг бүтээхэд амаргүй байсан тухайгаа ярьжээ

27/09/2026

Жастин Бибер Лос-Анжелесийн цэцэрлэгт хүрээлэнд гэнэт гарч ирэв

27/09/2026

Холли Берри Зендеятай хамтран кинонд тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

27/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.