Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Э.Агиймаа : Зүгээр л ав
Утга зохиол

Э.Агиймаа : Зүгээр л ав

Урлаг Урлаг08/11/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
large1538749112013-11-08-16-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зүрхийг минь чи зүгээр л ав
Зуун түмэн эрсээс зөвхөн чамайг л сонгоё
Зөрүүд занг чинь усны урсгал мэт дагах
Зөөлөн дулаан сэтгэлийг минь ч бас зүгээр л ав

Сарны холд явахад чинь
Сайхан хайрыг чинь аргадах
Санан дурсах сэтгэлийг минь
Саатан суугаад өвөртлөөд ав

Өөрт чинь хайртайн төлөө
Өөрийгөө зэмлэх эрхтэй
Өрөвчхөн сэтгэлийн минь догдлолыг
Өнгийж харалгүй тосоод ав

Бардам залуу насны минь
Бадарсан дурлалын хотхонд
Шатаж дуусахгүй гал адил
Шинэхэн итгэлийг минь шингээж ав

Эртнээс мөрөөддөг байсан хүслээрээ чамайг сольё
Эмзэг турьхан зүрх минь дуулж байгааг сонсож байна уу
Энүй тэр аялгуу итгэл хайранд чинь шингээд
Эргэх хорвоог элээхэд эмнэг цээжинд чинь хань болно

Хайрлахдаа би хардалт итгэлийг хооронд нь эвлэрүүлж
Хагацал зовлонгийн үүдийг таглаад
Хэн ч мэдэхгүй сэтгэлийн цайзандаа
Өөр хэнийг ч биш зөвхөн чамайг л оруулна

Зүрхийг минь чи зүгээр л ав
Зүрхэн дэх итгэлийг минь ч бас хадгалж ав
Зоргоор тэмүүлэх цохилтынх нь тоогоор
Зовлон жаргалыг хамтдаа туулъя

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Р.Чойномд тулгасан ял” ном нийтийн хүртээл боллоо

03/02/2026
Утга зохиол Урлаг

“Сүүлчийн нүүдэлчид” ном уншигчдын хүртээл боллоо

30/01/2026
Утга зохиол Урлаг

Абай Кунанбаевийн “Билиг сургаал” ном монгол хэлээр хэвлэгджээ

28/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Р.Чойномд тулгасан ял” ном нийтийн хүртээл боллоо

03/02/2026

Адууны соёл, бэлгэдлийн 200 гаруй ховор үзмэрийг дэлгэлээ

03/02/2026

Жуулчдын хамгийн их сонирхдог үзмэр бол бөө, удганы хувцас хэрэглэл

03/02/2026

Дуучин Шер “Lifetime Achievement Award” буюу хүндэтгэлийн шагнал гардлаа

02/02/2026

ФОТО: “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

02/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.