Агшин зуурын хайрын амтыг
Алдаа ухаарлын эхлэл гэж бодсонгүй
Амраг хосууд шиг жаргаж байхдаа
Алс ирээдүйгээ олж харсангүй
Төөрч будилсан хайрын зургийг
Тааж хэн нь ч мэдээгүй
Төгсгөл нь ийм гунигтай байхыг
Төсөөлж хэн нь ч мэдээгүй
Холдож байгаа сэтгэлийг
Хоёр биенээсээ хайсаар байгаад
Хайрлаж байсан зүрхээ хөлдөөж
Хагацал гэдэг дайсантай учирсан
Ялагдсан хайр ямар өчүүхэн гэдгийг
Яргуйн амт шиг гашуун гэдгийг
Янаг сэтгэл унтарсан гэдгийг
Яагаад гэдэг асуултын хариуд авлаа
Эмэгтэй хүн шиг бардам занг чинь
Эрэгтэй хүн шиг дарахыг хүссэн ч
Эвлэж болдоггүй хагарсан толь шиг
Энэ бие минь дарж чадахгүй
Бусдаас өөр байхыг хүсдэг гэсэн
Бурхан чамд хайр өгсөн юмсан
Буцааж болдоггүй цаг хугацааг
Буруу зүйлд зориулах юм даа чи
Хүний үгээр байхгүй гэж зөрүүдэлж
Хайрын галыг юунд унтраана вэ
Хөөрхий тэр сэтгэлийг чинь мэдсэн ч
Хүндэлж ойлгож би чадахгүй
Ингээд л энэ хайр төгслөө
Иргээд хэзээ ч ирэхгүй
Чиний бардам занг хайр дийлэх хүртэл
Миний бардам зан дарагдахгүй ээ
www.URLAG.mn