Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Next Stop” наадмыг Төрийн соёрхолт Д.Болд найруулж байна
Оддын амьдрал

“Next Stop” наадмыг Төрийн соёрхолт Д.Болд найруулж байна

Урлаг Урлаг28/12/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1490486_547248735371343_1295132934_o.jpg.300x0_q85_crop_upscale4754341772013-12-28-14-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн долоо хоногоос олны анхаарлын төвд байсан нэг үйл явдал бол яах аргагүй Монголын Залуучуудын Холбооноос 1992 оноос 21 дэх жилдээ зохион байгуулж байгаа “Next Stop” наадам байсан юм.

Өнгөрсөн жилийн “Next Stop” наадмын Нийгэм улс төрийн салбарын “Оны залуу”-аар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу”-аар “Новатерра” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар тодорч байсан. Энэ жилийн хамгийн онцгой нийгэм улс төрийн зүтгэлтэн, эдийн засаг бизнесийн цахиур хагалагч “Оны залуу”-аар хэн тодрохыг чих тавин хүлээн суух л үлдлээ. Тухайн жилийнхээ нийгэм улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу”-г олны дундаас шигшин шалгаруулдаг энэхүү харшийн наадамд шалгарахаас гадна нэр дэвших нь хүртэл өөрөө нэр хүндийн хэрэг байсаар ирсэн. Улс орны нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн салбарыг нуруун дээрээ үүрч байгаа хүмүүс энэхүү наадмаас төрөн гарсан гэж бодохоор наадмын чанар чансаа, үнэлэгдэх үнэлэмж ямар хэмжээнд очсныг илтгэж байна. “Next Stop” наадмын нэр дэвшигчид олонд нээлттэй болсон цагаас шуугиулж эхэлсэн уг наадам өнөөдөр бас нэгэн дуулиан тарьсан нь Төрийн соёрхолт Д.Болд найруулж, камертон хамтлаг зохион байгуулж байгаа явдал байлаа. Өндөр хэмжээнд зохион байгуулагддаг “Next Stop” наадмыг найруулж, зохион байгуулах болсон нь үнэхээр нэр хүнд юм гэдгийг хамтлагийнхан хэлж байсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Оддын амьдрал Урлаг

Николас Кейж Малибу дахь гэрийнх нь ойролцоо үүссэн газрын цөмрөлтийн улмаас зочид буудалд амьдарч байна

05/11/2026
Оддын амьдрал Урлаг

Хейли Бибер хүүгээ төрүүлсний дараа PMDD-ийн хүнд хэлбэртэй тэмцэж байсан тухайгаа ярьжээ

05/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2026

ФОТО: “Үндэсний бичиг, соёл” сэдвийн хүрээнд Монголын үндэсний музейн холбогдох зарим цуглуулгаас

07/11/2026

Хээрийн “Хуримын ордон”

07/11/2026

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.