Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»“Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд” монументал урлагийн эскиз зургийн уралдаан зарлалаа
Дүрслэх урлаг

“Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд” монументал урлагийн эскиз зургийн уралдаан зарлалаа

Урлаг Урлаг11/11/2024Шинэчлэгдсэн:11/11/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монгол Улсын шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Соёл, яруу найргийн академи, Монголын Урчуудын эвлэл, “Бичиг соёл” галерей хамтран “Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд” монументал урлагийн эскиз зургийн уралдаан зарлалаа.

Монголчууд түүхэндээ арав гаруй бичиг үсгийг хэрэглэж ирсэн өнө эртний бичиг үсгийн уламжлал, их түүхтэй язгуур үндэстэн билээ. Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил” болгон зарласнаас гадна үндэсний бичиг, соёлын түүхэнд холбогдох “Чингисийн чулууны бичиг”-ийн 800 жил, “Цогтын хадны чулуу буюу Дуутын хар чулууны бичээс”-ний 400 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газрын 2023 оны 394 дүгээр тогтоолоор баталсан.

Энэ хүрээнд Монгол үндэстний бичиг соёлын арвин өв уламжлалыг хойч үедээ мэдүүлэх, залуу уран бүтээлчдийн шинэлэг санаа, санаачилга, авьяас чадварыг нийтэд таниулах зорилгоор “Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд” монументал урлагийн эскиз зургийн уралдааныг зарлаж байна.

Монументал урлагийн уран бүтээлчид, зохион бүтээгчид, зураачид, график дизайнерууд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

“Artweek-2025” дүрслэх урлагийн долоо хоног болно

23/05/2025
Дүрслэх урлаг Урлаг

“Миний нүдээр ирээдүйн Улаанбаатар хот” сэдэвт гар зургийн уралдаан” болно

16/05/2025
Дүрслэх урлаг Урлаг

“Уран” Ц.Сумьяагийн бүтээл музейн сан хөмрөгт хадгалагдаж байна

16/04/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025

“Artweek-2025” дүрслэх урлагийн долоо хоног болно

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.