Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»“Монгол киноны баримтын товчоон” номын нээлт, уулзалт болно
Дотоод мэдээ

“Монгол киноны баримтын товчоон” номын нээлт, уулзалт болно

Урлаг Урлаг27/11/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол киноны баримтын товчоон” номын нээлт, уулзалт маргааш 2024.11.28/ 11.00 цагт Монголын театрын музейд болно.

1965 онд БНМАУ-ын Соёл гэгээрлийн яамнаас 1928-1960 оны хооронд соёл, урлагийн талаарх судалгаа, нийтлэл, сэтгүүл зүйн эх материалуудыг судалж, эмхэтгэсэн бөгөөд түүнээс хойш энэ төрлийн судалгаа огт хийгдээгүй өдийг хүрчээ. Тэгвэл Монголын урлагийн зөвлөл нь Монгол улсын Хөдөлмөрийн баатар, кино найруулагч Г.Жигжидсүрэн, монгол кино судлаач Д.Цэцэг нартай хамтран “Монгол киноны баримтын товчоон (1921-2024)” номыг эмхэтгэн гаргаж, олон нийт, судлаач, оюутан залууст танилцуулахад бэлэн болоод байна.

Кино урлагийн талаарх ойлголт, мэдээллийг хойч үедээ уламжлуулан үлдээх, монгол киноны шүүмж судлалын эх сурвалжийг баяжуулах зорилгоор сонин, сэтгүүл, цахим орчинд нийтлэгдсэн бичвэрүүд болон 2000 оноос хойш хийж буй судалгаанд үндэслэн эл номыг бүтээсэн аж. Энэхүү ном нь нийт зургаан бүлэгтэй бөгөөд дараах агуулгаас бүрдэнэ.

Үүнд:

  • XX, XXI зууны уран сайхны болон баримтат, хүүхэд, хүүхэлдэй, олон ангит кино, Монгол уран бүтээлчид оролцсон гадаад киноны тухай 600 орчим шүүмж нийтлэл
  • Гадаадын болон дотоодын уралдаан, кино наадам, Монгол уран бүтээлчдийн шагнал хүртсэн кино наадмын тухай
  • 700 орчим уран бүтээлчдийн хөрөг, ярилцлага
  • 1940 оноос хойш хэвлэгдсэн ном бүтээлийн жагсаалт
  • 1936 оноос өнөөдрийг хүртэл “Монгол кино” үйлдвэр, студи продакшнд бүтээгдсэн 1.100 орчим киноны жагсаалт
  • 2017 оноос IPTV-д бүртгэгдсэн 400 орчим кино контентын жагсаалт
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Залуу циркчид Учаогийн тэмцээнээс “Хүрэл арслан” цом хүртжээ

06/10/2025
Дотоод мэдээ Урлаг

Марк цуглуулагчид “PHILAKOREA 2025” олон улсын шагнал хүртжээ

30/09/2025
Дотоод мэдээ Урлаг

Өсвөрийн нугараачид Юрий Никулины нэрэмжит шагнал хүртжээ

22/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Ailee манай улсад “Veiled Musician” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллана

11/10/2025

ФОТО: “Монгол хаан” театрын “Тамгагүй төр” жүжгээс

11/10/2025

Дуучин Б.Маралжингоо “Lucid Dream” бие даасан тоглолтоо хийнэ

11/10/2025

Богдхан уулын Дугуй цагаан дээрх Хангарьдын хөшөөг шинэчиллээ

11/10/2025

ФОТО: “ШАЛЗ” уран сайхны киноны нээлтийн ёслолоос

10/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.