"Харанга" хамтлагийн Дуучин Х.Лхагвасүрэнг хүн болгон таньдаг.
Тэрбээр Монголын дууны урлагийн акулуудын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүний гэргийг Г.Ганбаяр гэдэг. Англи хэлний багш мэргэжилтэй бүсгүй.
Хосууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бяцхан хүүтэй болсон сайхан мэдээг Гитарчин Өөжгий буюу Өлзий-Орших өөрийн цахим хуудаснаа бичиж хүмүүстэй сайхан мэдээгээ хуваалцсан билээ.
Түүний хүү аавынхаа төрсөн өдрөөр төрж аавдаа давхар баяр нэмсэн. Монголчууд бид шинэ хүндээ нэр хайрладаг уламжлалтай. Энэ уламжлал ёсоор дуучин маань шинэ хүндээ нэр хайрлажээ. Удахгүй морин жил гарах гэж буйг бэлэгшээн хүүдээ "Хүлэг" хэмээх нэрийг өгсөн аж.
Д.Ана