Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»БАЯРТАЙ, Би гэргий болсон хүн
Утга зохиол

БАЯРТАЙ, Би гэргий болсон хүн

Урлаг Урлаг16/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1545026_703036743061596_809812754_n6353653992014-01-16-11-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сайхны өмнө буруутгаж болохгүй олон харцнаас ангижрах юмсан
Сэтгэлээ илчлэх өнгө өнгийн зүрхнээс зугатааж үзлээ, зүсэж үзлээ
Санаа алдтал аашлах дүрс дүрсийн олон дурлалын суманд өртөөд
Сэтгэлээ дэвтээж явсан миний буруу, надад дурласан бусдын ч буруу…

Гэм хийсэн юм шиг би ер нь зугатаах хэн бэ өөртөө уур хүрэх чинь
Гэргийгээ нуун худлаа хэлэх залуучууд минь надаас холхон байж хайрла
Гэрлэсэн хүн гэдгээ хэлээд байхад зууралдаж зунгааралдаад хэцүү юмаа
Гоё ганган үгээ гардуулсны дараах ялаа надад битгий үүрүүлээч гуйя…

Шүлгэнд минь дурласнаа надад дурласан гэж андуурах харчуулд хэлье
Шүлс юугаа үсчүүлэн байж ойртоод ирэх хүмүүст анхааруулж хэлье
Шулуухан бас ний нуугүй үнэнээ хэлмээр байна та бүхэн уншиж хайрла
Шударга хэлэхэд би нөхөртэй хүн санаагаа эртхэн татаж авна уу…

Хөөрцөн гэж хэлэх хүмүүс байвал хамаагүй ээ хэл хэл би ойлгоно
Хүний хүнрүү нүдээ бэлчээсэн удаагүй болохоор харин та ойлгоорой
Хөөрхөн сайхан гэдэг үг бүрт чинь баярладаг шүү бүстэй хүмүүс минь
Хүний хүн бол хүнийх л шүү хүнийх та минь харин хүнээ зөв онилоорой..

Эр битгий хэл хажууд нь эрлэг ч тогтохгүй аашлах зарим хүүхнүүд минь
Эрээ цээртэй байж эр хүнийг хайрлаж илүү харах зай битгий гаргаарай
Энэ хорвоог аргадаж зөөллөх гэж ирсэн бүсгүй хүмүүс шүү дээ бид чинь
Эр хүний занг эм хүн гаргадгүй юм зөөлөн байхыг хичээнгүйлэн гуйя…

Дурласан залуу болгондоо баярлалаа гэж хэлмээр байна хүлээн авна уу
Дундуур сэтгэлээр орхисон бол уучлахыг хүсье биеэ хуваалтай биш дээ
Дурсамж болгож шүлэг бичээд өнгө өнгийн дурлалын эзэддээ илгээе
Дурлал болохгүй амьдралын эзэд минь БАЯРТАЙ би гэргий болсон хүн…

Б.Кана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооровын хос номын нээлт боллоо

15/12/2025
Утга зохиол Урлаг

Брайл номын үзэсгэлэн дэлгэжээ

03/12/2025
Утга зохиол Урлаг

Австрийн сод зохиолч Стефан Цвейг энэ өдөр мэндэлжээ

28/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын морьт харвааны тэмцээнд манай улсын баг тамирчид гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн байна

16/12/2025

Монгол хүний ур ухааныг гайхуулсан “Star Dance” хамтлаг

16/12/2025

Der Bi: 2026 онд “Арга билиг” цомгоо гаргахаар зэхэж байна

16/12/2025

Наран дээр асар том толбо үүсжээ

16/12/2025

Ой тогтоолтын дэлхийн аваргаас монгол хүүхдүүд 22 медаль хүртлээ

16/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.