Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дөрвөд ястны эд өлгийн зүйл, морин хуур, байгалийн сайхныг харуулсан үзэсгэлэн дэлгэв
Нийгэм

Дөрвөд ястны эд өлгийн зүйл, морин хуур, байгалийн сайхныг харуулсан үзэсгэлэн дэлгэв

Урлаг Урлаг27/01/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Төгсбуянт-Түргэн сум 100” эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хот дахь Түргэн сумын нутгийн зөвлөл, сумын Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран өнгөрсөн амралтын өдөр /2025.01.25/-үүдэд “Чингис хаан” үндэсний музейд зохион байгуулж, Дөрвөд ястны эд өлгийн зүйл, морин хуурын, нутгийн байгалийн сайхныг харуулсан үзэсгэлэн дэлгэлээ.

Энэхүү хуралд академич, шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, доктор бүхий 10 гаруй судлаачид оролцож, Дөрвөд түмний түүхэн замнал, археологийн эд өлгийн зүйл, сүм хийд, лам нараас 1939, 1945 оны дайнд оролцсон ахмад дайчид, 1945 оны бүх нийтийн санал хураалтад Түргэнчүүдийн оролцоо, 1927, 1933 оны сумын хүн амын тооллого зэрэг сэдвүүдээр архивын шинэ баримт нотолгоо бүхий илтгэл тавьж, сумын харьяат 200 гаруй төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр МУБИС-ийн дэд профессор На Сүхбаатар “Ховдын хязгаарын дөрвөдийн түүхэн замнал”, ТЕГ-ын Тусгай архив судлаач, түүхийн ухааны доктор На.Батболд “Дөрвөд далай ханы хошууны засаг ноёдын угсаа залгамжлал”, ШУА-ийн ОУСХ-ийн Орос судлалын ЭША, түүхийн ухааны доктор Н.Наранжаргал “Чандмань уулын аймгийн Төгсбуянт уулын хошуу байгуулагдсан түүхийн асуудал” зэрэг 10 гаруй сонирхол татсан илтгэлүүд хэлэлцүүлж, оролцогчид санал бодлоо илэрхийлсэн байна.

Төгсбуянтын хүрээ, Дөрвөд далай хан хошуу нутаг Түргэн сумын үүсэн байгуулагдсан түүхт 100 жилийн ой энэ онд болох бөгөөд, тус сумын Засаг дарга Б.Гомбосүрэн 100 жилийн ойг угтаж хийх ажлаа танилцуулаад, уугуул, суугуул иргэдэд хандан уриалга гаргаснаа сонордуулав.

Арвин их түүх, соёлын өв уламжлалтай, алдартнуудын өлгий нутаг Түргэн сум нь Улаанбаатар хотоос 1300 гаруй км, бөгөөд Хархираа, Түргэний уулс, түүний бэл, их нууруудын хотгорыг дамжсан нутагт Ачит, Үүрэг, Увс гурван нуурын дунд оршиж, хамгийн өндөр цэг далайн төвшнөөс дээш 4126 м өргөгдсөн Хархираа, Түргэний ноён оргил юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026
Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймагт 250 хүний суудалтай шинэ соёлын төвийг ашиглалтад орууллаа

20/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.