Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Бавуугийн Лхагвасүрэн агсны “Ангир уураг” ном дахин хэвлэгдлээ
Утга зохиол

Бавуугийн Лхагвасүрэн агсны “Ангир уураг” ном дахин хэвлэгдлээ

Урлаг Урлаг20/02/2025Шинэчлэгдсэн:17/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны 1991 онд хэвлэгдэн олны хүртээл болж байсан “Ангир уураг” ном дахин хэвлэгдлээ. “Ангир уураг” номын хэвлэлийн редактороор Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, уран сайхны редактороор Төрийн шагналт, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Доржготов ажиллаж байжээ.

Тус номыг “Бавуу брэнд”-ийн захиалгаар “Ганбилэг принтинг” ХХК-д дахин хэвлэсэн байна. “Ижий мөрөн”, “Тэр нэгэн бүсгүйд”, “Чамд хардуулах сайхан” зэрэг алдарт шүлгүүд тус номонд багтсан байдаг.

Энэхүү номын талаар Б.Лхагвасүрэн агсны ач хүү болох С.Хабул “Нийгэм хар бараан байхад бид соён гэгээрч, нэгнээ хайрлах, хүндлэх сэтгэлтэй байхад суралцъя” гэлээ.

Монголын ард түмний бишрэлийг төрүүлсэн их найрагч Б.Лхагвасүрэн ”Ангир уураг”, “Хос уянга”, “Гашуун өвс”, “Сул асгарсан сувд” зэрэг шүлгийн түүвэр, “Тамгагүй төр”, “Хүйтэн сэнтий”, “Атга нөж”, “Үгүйлэгдсэн хайр” “Галзуу гурвалжин” зэрэг олон арван жүжгийн болон уран сайхны кино зохиолууд, сонсогчдын сэтгэл зүрхэнд мөнхөрсөн нийтийн шилдэг олон дууны шүлгийг туурвиж байлаа.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Анх удаа дуурь, балет үзэх гэж буй хүмүүст зориулж 8-9 дүгээр сар хүртэл бүх тоглолтын тасалбар 50 хувь хямдарна

30/07/2025
Утга зохиол Урлаг

Их зохиолч Д.Нацагдоржийн герман, монгол хэлний толь бичгийг шинэчлэн хэвлүүлнэ

23/07/2025
Мэдээ Урлаг

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улстай соёлын салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа

21/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Victoria’s Secret” брэндийн загварын шоуг энэ жил дахин зохион байгуулна

02/08/2025

Америк болон Өмнөд Солонгосын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана

02/08/2025

“Айраг фестиваль” наймдугаар сарын 8-ны өдөр Булган аймагт болно

02/08/2025

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025

“K-pop Demon Hunters”-аар кино хийнэ

01/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.