Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»“Хайлаас модны доор чамайг хүлээнэ” уянгын драмын жүжгийн гол дүрд О.Долгор тоглоно
Reels

“Хайлаас модны доор чамайг хүлээнэ” уянгын драмын жүжгийн гол дүрд О.Долгор тоглоно

Урлаг Урлаг20/02/2025Шинэчлэгдсэн:20/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ ирэх гуравдугаар сарын 5-наас Нобелийн шагналт зохиолч Южин О’Нилийн “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” уянгын драмын жүжгийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар толилуулна. Эл жүжгийн гол дүрд УДЭТ-ын жүжигчин О.Долгор тоглоно.

О.Долгор Д.Жигжидийн нэрэмжит Кино Урлагийн дээд сургуульд Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагчийн удирдлагад суралцан тайз, дэлгэцийн жүжигчин мэргэжлээр 2006 онд төгсжээ. Тэрбээр сургуулиа төгсөөд “Төрийн дайсан” бүрэн хэмжээний уран сайхны кино, “Бид дөрвийн хайр” телевизийн олон ангит кинонд тоглон уран бүтээлийн гараагаа эхэлж, үзэгчдэд танигдаж байв. Харин өдгөө дэлгэцийн урлагт дурлагсад түүнийг “Үл таних эмэгтэй”, “Эзэнгүй бөгж”, “Ану хатан”, “Хоёулаа унтах уу”, “Муу нүүрт”, “Танхай тээгч”, “Ар хударга”, “Хоёр ертөнц”, “Дурлалын гэмт хэрэг”, “Зүрхний хилэн” гэх зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд бүтээсэн дүрүүдээр нь андахгүй мэднэ.

2022 оноос О.Долгор УДЭТ-аар “овоглож” буй. Энэ хугацаанд тэрбээр Л.Толстойн “Анна Каренина”, Б.Цогнэмэхийн “Хаадын хаан: Андгай”, У.Шекспирийн “Ромео, Жульетта”, Л.Өлзийтөгсийн “Бүсгүйн зурвас”, Б.Брехтийн “Сычуаны сайн хүн”, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” зэрэг дэлхийн сонгодог болон түүхэн, орчин үеийн жүжгүүдэд тогложээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

“Гоёл” наадмын отгон топ модель Т.Батцэцэг гэж хэн бэ?

12/12/2025
Reels Урлаг

“Гарц-3: Төгсгөл” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзаж” буй жүжигчин Т.Оюунболд гэж хэн бэ

10/12/2025
Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин О.Самданпүрэвийн төрсөн өдөр

02/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт найруулагч Роб Райнер гэртээ нас барсан байдалтай олджээ

15/12/2025

2025 онд “Google”-ээр хамгийн их хайсан алдартнаар Кендрик Ламар шалгарлаа

15/12/2025

Жеймс Камерон “Аватар” кинондоо торгоны замын нүүдэлчдээс санаа авчээ

15/12/2025

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч эхэллээ

15/12/2025

“Moon dance” хамтлаг ДАШТ-ээс дахин нэг хүрэл медаль хүртлээ

15/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.