Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Мэдээ»“Шинэ ээжийн тэмдэглэл” ном “мэндэллээ”
Мэдээ

“Шинэ ээжийн тэмдэглэл” ном “мэндэллээ”

Урлаг Урлаг24/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сэтгүүлч А.Гантуяа “Шинэ ээжийн тэмдэглэл” номоо “өлгийдлөө”.

Тэрбээр “Эл номд миний туршлага, дурсамжаас гадна шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн, зөв мэдээлэл түгээхээр 12 мэргэжилтний зөвлөгөөг багтаасан билээ. Үүний цаадах хамгийн чухал зорилго бол “хүүхдээ эрүүл өсгөх” юм. Аав, ээж бидний дэргэд ирээдүйн монгол иргэн өсөж буй” гэсэн юм.

“Шинэ ээжийн өдрийн тэмдэглэл” ном нь залуу ээжийн жирэмсэн үеэс хүүхэд хоёр нас хүртэлх туршлага, дурсамжид суурилсан ном аж. Энэ нь ээжүүдийн сэтгэл санаанд дэм “хань” болох зорилготой.

Түүнчлэн 12 мэргэжилтний зөвлөгөөг ярилцлага хэлбэрээр багтаажээ. Тухайлбал, хөл хүнд үеийн ээжийн сэтгэл зүй, биеийн эрүүл мэнд, амаржихад бэлтгэх, хүүхдийн өдөр тутмын арчилгаа, хүүхдийн нойр, нэмэгдэл хүнстэй танилцах үе зэрэг хүүхэд өсгөх болон гэр бүлийн харилцаанд хамгийн чухал гэж үзсэн сэдвүүдээр мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөтэй аж. Зөвлөхүүдээс дурдвал, сэтгэл зүйч Ж.Үйлст, Г.Маралгуа, эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Одонзул, хүүхдийн хоол зүйч Б.Номин, шим тэжээл судлаач, “Сахар” номын зохиогч Л.Энхзул зэрэг 12 мэргэжилтэн хамтарч ажиллажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Мэдээ Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026
Мэдээ Урлаг

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны удирдлагууд Баянхонгор аймагт томилолтоор ажиллалаа

13/01/2026
Мэдээ Урлаг

Ч.Ундрам: Орон нутагт соёл, залуучуудыг дэмжиж, хүний нөөцийг чадавхжуулна

12/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголд зураг авалтаа хийсэн Солонгосын түүхэн драм ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ

11/02/2026

Өнөөдөр жүжигчин Пунтик буюу Э.Пүрэвжаргалын төрсөн өдөр

11/02/2026

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026

2025 оны өвлөн уламжлагчаар Урианхай туульч Н.Дамдиндорж шалгарав

11/02/2026

Ванкувер хотноо Монгол ноолууран бүтээгдэхүүний хоёр дэлгүүр ажиллаж байна

11/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.