Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Зохиолч Б.Сарантуяа “Самсара-Хүслэнт ертөнц” шинэ номоо “өлгийдлөө”
Утга зохиол

Зохиолч Б.Сарантуяа “Самсара-Хүслэнт ертөнц” шинэ номоо “өлгийдлөө”

Урлаг Урлаг28/02/2025Шинэчлэгдсэн:17/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зохиолч Б.Сарантуяа “Самсара-Хүслэнт ертөнц” шинэ номоо “өлгийдлөө”. Тэрбээр сүүлийн гурван жилийн эрэл хайгуул, эмзэглэл мэдрэмж, эморол ганцаардал, өөрийн дотоод ертөнцийн гүнээс орчлонгийн хязгаар хүртэл аялах гэсэн чин хүсэл бүхнээ эл номондоо шингэжээ.

Сайтар ажиглан харж чадах юм бол санаандгүй тохиолдол гэж хорвоо ертөнц дээр байдаггүй агаад эртэн цагийн болзол учирлаар хүмүүс хоорондоо уулзаж, биесийнхээ зүрх сэтгэлд жаргал зовлонгийн үрийг тарьсаар явдаг. Энэ номонд удахгүй тайзнаа тавигдах шинэ жүжгийн гол дүрийн жүжигчдэд тохиолдсон хачин жигтэй явдлуудаар дамжуулан өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээгч цаг хугацаа, орон зай, толины тусгал мэт бидэнтэй айлсах зэрэгцээ ертөнцийн анир дор санаж сэрж байгаа тэдний сүнсний ухамсрын сэрэлтийн тухай өгүүлнэ.

Самсара хэмээх үхэл амьдралын мөнхийн тойргоос хагацаж үл чадах үзэгдэлт орчлонгийн үйлийн үрийн барилдага бүхэн нь тэднийг энэхүү тайзан дээр нэгэн цагт, нэгэн жүжгийн гол дүрээр уулзуулсан юм. Үнэндээ бол чөлөө учралт хүмүүний төрлийг олно гэдэг нь бидэнд ч санаж сэрэх, ухаарч сэхээрэх үүлэн чөлөөний нар шиг цаг хугацаа байж болох юм. Хэрэв тийм бол та ч гэсэн энэ зохиолын гол дүрийн жүжигчидтэй хамт тэдний үйлийн үрийн барилдлагаар бүтсэн үзэгдэлт жүжгийн өрнөл дунд санаж сэрж магадгүй юм.

Шашин хийгээд шинжлэх ухааны уулзвар цэг дээрээс үнэн мөнийг эрэлхийлэн бичсэн энэ ном танд амьдрана гэдэг амьд байхын нэр биш амжиж сэрэхийн нэр байж болохыг сануулах аж.

Ташрамд дурдахад, зураач О.Золбоотөгөлдөрийн хоёр бүтээл “Самсара-Хүслэнт ертөнц” номыг чимжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Австрийн сод зохиолч Стефан Цвейг энэ өдөр мэндэлжээ

28/11/2025
Утга зохиол Урлаг

Р.Эмүжин: “Болор цом”-оос болж босгоо өшиглөөд гарна гэхээр яасан чиг ядуу орчлон бээээ…

28/11/2025
Утга зохиол Урлаг

“Болор цом”-ын эзнээр яруу найрагч Н.Минжинсайхан тодорлоо

26/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Поп од Билли Айлишийн тоглолтыг нэрт найруулагч Жэймс Камерон кино болгоно

28/11/2025

“Zootopia 2” кино “Disney”-ийн түүхэнд хамгийн өндөр урьдчилсан орлоготой хоёр дахь бүтээл боллоо

28/11/2025

ФОТО: Талархлын баярын жагсаалаас

28/11/2025

Layla: Монгол хэв маяг, уртын дуугаа орчин үеийн хэмнэлтэй хольж “Салхи” дуундаа шингээсэн

28/11/2025

Хиймэл оюунд суурилсан хүүхдийн тоглоом “Кумма”

28/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.