Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Өнөөдөр “Алтан гадас” одонт, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэгийн төрсөн өдөр
Reels

Өнөөдөр “Алтан гадас” одонт, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэгийн төрсөн өдөр

Урлаг Урлаг04/03/2025Шинэчлэгдсэн:05/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэгийн төрсөн өдөр тохиож байна.

Г.Отгонцэцэг нь СУИС-ийн оюутан ахуйгаасаа “Хувьсал” продакшнд ажиллаж, улмаар 2008 онд УДЭТ-ын босгыг давсан юм. Түүнээс хойш тэрбээр С.Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийн Шубира, В.Хюгогийн “Парисын Дарь эхийн сүм” жүжгийн Эсмиральдо, Г.Ибсений “Нора” жүжгийн Нора, Б.Галааридын “Эсрэг дурлал” жүжгийн Фүжицүбо хатан, У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн хатагтай Капулетти, Б.Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжгийн Шин хатагтай, Л.Н.Толстойн “Анна Каренина” жүжгийн Бетсигийн найз, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатан зэрэг дэлхийн болон Монголын шилдэг 40 гаруй тайзны уран бүтээлд гол болон туслах дүрд тогложээ.

Түүнчлэн “Боолын гэрээ”, “Үл таних эмэгтэй”, “Орхидос”, “Амьдралын амт”, “Аюултай харилцаа”, “Зургаа дахь хүсэл”, “Нинжин сэтгэл”, “Төгсгөл” зэрэг уран сайхны киноны гол дүрд тоглосныг нь үзэгчид андахгүй мэднэ.

Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард “Ялагчдын цуваа” моно жүжгийн олон улсын фестивальд “Дөргөнэ хатны домог” жүжгээр оролцон шилдэг найруулагчийн шагнал хүртсэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 28-нд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026
Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин Пунтик буюу Э.Пүрэвжаргалын төрсөн өдөр

11/02/2026
Reels Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин С.Ариунбямбын мэндэлсэн өдөр

10/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.