Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»С.Батзориг “In da house-3: in Korea” кино бүтээснээ үзэгчдэд хүргэх гэж байна
Reels

С.Батзориг “In da house-3: in Korea” кино бүтээснээ үзэгчдэд хүргэх гэж байна

Урлаг Урлаг05/03/2025Шинэчлэгдсэн:05/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

С.Батзориг зургадугаар ангиасаа л Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцаж, төгсөөд СУИС-д элссжээ. Тэрбээр СУИС-ийг 2011 онд Ардын жүжигчин Ж.Лхамхүүгийн удирдлагад төгссөн байна.

Тэрбээр хүүхэд ахуйдаа “Өлгийтэй инээд” хүүхдийн хошин шоу тоглолтоос уран бүтээлийн гараагаа эхэлж, улмаар СУИС төгсөөд ажлын гараагаа “Х ТҮЦ” продакшнд тайз зөөхөөс эхэлжээ. Одоо ч тус продакшнаараа овоглож яваа тэрбээр өнгөрсөн хугацаанд “Х ТҮЦ” продакшны шоу тоглолтууд, “Боловсрол” телевизийн бэлтгэн хүргэдэг “Бурхны авралаар чи ирлээ” шоу нэвтрүүлэг, “Орфей” театрын уран бүтээл Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжигт тоглосноос гадна “Итгэл”, “Академи ажиллагаа”, “Зуун жилийн эморол”, “Энгийн иргэн”, “Өндгөн толгойт”, “Төлөөс”, “Хэрмэл жүжигчид”, “Баавгай болох сон” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны киноны гол болон туслах дүрд тогложээ.

Сүүлийн жилүүдэд С.Батзориг дэлгэцийн уран бүтээлүүд бие даан бүтээж, үзэгчдэд хүргэж буй. 2021 онд жүжигчин Н.Баясаа, Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр, Р.Сүхболд нартай хамтран “In da house”, 2022 онд “In da house: Come back” адал явдалт, инээдмийн уран сайхны киног үзэгчдэд хүргэж байв. Харин энэ удаа “In da house-3: in Korea” киног БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран бүтээснээ гуравдугаар сарын 6-наас үзэгчдэд хүргэх гэж байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин, хөтлөгч Г.Анхбаярын төрсөн өдөр

06/05/2026
Reels Урлаг

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Б.Хулангийн төрсөн өдөр

22/04/2026
Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Р.Эмүжин “Сэнтий” дөрвөн боть түүхэн романаа уншигчдад хүргэлээ

07/05/2026

“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын шилдгээр шалгарлаа

07/05/2026

Шоронд туурвисан бүтээлүүдээ хураалгаж, мөрдлөг мөшгөлтөд өдөр бүр байсан найрагч

07/05/2026

Уран бүтээлч BLOO “Super Concert”-д оролцохоор Монголд ирнэ

07/05/2026

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.