Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Хайрын өдөр бичсэн хайрын захиа
Жүжиг

Хайрын өдөр бичсэн хайрын захиа

Урлаг Урлаг06/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images_(1)129586502014-02-06-15-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Сайн уу хайраа чамдаа ирж буй гэгээн хайрын өдрийн баярын мэнд хүргэе. Он жилүүд улирсаар чи бид хоёр хэдийнээ долоон жилийг ардаа үлдээжээ.

 Хүн болгон хосоороо хөлхөлдөж, хүүхдүүд хүртэл дурлалтай учирах гэж яарч, цас хүртэл хосоороо бударч, одод хүртэл хослон анивчдаг энэ л өдөр цагаан цаасан дээр чамдаа хайрын захиагаа бичэн сууна. Чамайг минь надтай учруулсан дурлалын бурхан магадгүй энэ л өдөр олон олон хосуудыг баярлуулах гэж төрсөн байх. Гэхдээ энэ зөвхөн миний л бодол бас бяцхан хошигнол.

 Зүрхэн хэлбэртэй шоколад, зөндөө олон чихмэл, зүс гоё цэцэгс, зүйрлэшгүй сайхан хайрын захидлууд энэ л өдөр эзнээ олж, эргүүлээд хэн нэгнийг аз жаргалтай болгодог байх. Тэгээд  энэ өдөр яагаад ч юм шувууд хүртэл хайрын дуу дуулаад байх шиг, цасан дээр дан хосуудын мөр харагдаад л, нэг л сайхан байдаг. Нээрээ чи ажигласан уу энэ өдөр нарны хажууд дахиад нэг жижигхэн нар гараад хос болцон байдгийг хэхэ.

Зүрхэнд минь чи үргэлж байдаг чамайгаа бодохоор миний сэтгэл  аз жаргалаар бялхаж чамайгаа харахаар нүд минь хайраар гэрэлтдэг  гэдгийг чамдаа хэлэх гэсийн. Учир нь энэ л өдөр хэлсэн хайрын үгс хамгийн утга төгөлдөр болж, бас энэ л өдөр өгсөн хайрын бэлгүүд хамгийн үнэ цэнэтэй байдаг гэж найз нь боддог юм. Бас чинийхээ дэргэд байсан өдөр бүр миний хувьд хайрын баяр, гэгээн хайрын өдөр байдаг юм шүү чамдаа хязгааргүй их хайртай Золоо чинь.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Дуун хөрвүүлэгч Б.Магсаржавыг А.С.Пушкиний медалиар шагнажээ

07/02/2026
Утга зохиол Урлаг

Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ

05/02/2026
Утга зохиол Урлаг

Номын сангаас хамгийн олон хүн зээлсэн номоор “Хөвгүүн ирлээ” тодорчээ

03/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Задлаагүй захиа” уран сайхны киног заавал үзэх 10 шалтгаан

07/02/2026

Дуун хөрвүүлэгч Б.Магсаржавыг А.С.Пушкиний медалиар шагнажээ

07/02/2026

Мянган жилийн настай “Заян наваа” дуу

07/02/2026

Илон Маск: Аз жаргалыг мөнгөөр худалдан авч болдоггүй

06/02/2026

“Чимээгүй хотын жолооч” киног Univision, DDish, Look TV-ээс үзэх боломжтой

06/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.