Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Сергей Есенин : Нохойн тухай дууль
Утга зохиол

Сергей Есенин : Нохойн тухай дууль

Урлаг Урлаг07/02/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images5273622892014-02-07-13-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үүрийн гэгээ улбартан цайж
Сийрсэн дээвэр шаргалтан байхад
Хөөрхий гичий гөлөглөжээ.
Хөөрхөн, долоон шар гөлөг гаргажээ.

Долоохон гөлөгнийхөө нойтон үсийг
Долоон долоосоор үдэш болгожээ.
Халуухан хэвлийнх нь илчинд уяраад
Хайлсан цас урсаж байжээ.

Бээрүү тахиа пийшинд наалддаг
Бүрий барай нөмрөн буухад
Догшин царайлсан эзэн нь ирээд
Долоон гөлгийг шуудайлан үүрчээ.

Хөөрхий гичий түүний хойноос
Хунгар захлан даган гүйжээ…
Хөлдөж аниагүй цооногийн ус
Хэзээ хойно нь ч бургилсаар л байжээ…

Хөөрхий гичий гуйвлан хариад
Хөлөө долоон цагираглан хэвтэхэд
Дорноос мандсан өнчин саран
Долоон гөлөгнийх нь нэг шиг харагджээ.

Холдоо хөхрөх үдшийн тэнгэр лүү
Хоншоороо өргөөд гийнан улихад нь
Шинийн сарны хавирган мандал
Шилийн цаагуур шингээд орчихжээ.

“Хөөш гөлөөг май, май!” гээд
Хууран шидсэн чулуунд гомдох шиг
Хөөрхий жингэрийн халуухан нулимс
Хөр цас руу алтан од шиг унажээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооровын хос номын нээлт боллоо

15/12/2025
Утга зохиол Урлаг

Брайл номын үзэсгэлэн дэлгэжээ

03/12/2025
Утга зохиол Урлаг

Австрийн сод зохиолч Стефан Цвейг энэ өдөр мэндэлжээ

28/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ирэх онд “Gemini” хиймэл оюуныг iPhone, iPad-д нэвтрүүлнэ

17/12/2025

“Бээжин Биенналь 2025”-д оролцох монгол уран бүтээлчид тодорлоо

17/12/2025

“Дэлхийн морьтнууд” төсөл олон улсын наадмуудаас шилдэг бүтээлийн шагнал хүртжээ

17/12/2025

Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа

16/12/2025

Мельбурн дахь Викториягийн үндэсний галерейд “Westwood | Kawakubo” үзэсгэлэн дэлгэгдлээ

16/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.