Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Энэтхэгийн уран бүтээлч “Сэтгэлийн хэлхээс” үзэсгэлэнгээ нээлээ
Үзэсгэлэн

Энэтхэгийн уран бүтээлч “Сэтгэлийн хэлхээс” үзэсгэлэнгээ нээлээ

Урлаг Урлаг17/03/2025Шинэчлэгдсэн:17/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэтхэгийн уран бүтээлч РК буюу Рену Кумарын “Сэтгэлийн хэлхээс” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр нээлээ.

Уран бүтээлч РК нь манай улсад 2022 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан бөгөөд “Сэтгэлийн хэлхээс” нь түүний хоёр дахь үзэсгэлэн юм. Энэ удаагийн үзэсгэлэн нь уран бүтээлч карьерынхаа эхэн үеийн бүтээлээ дэлгэж буйгаараа онцлогтой юм.

Тэрбээр үзэсгэлэнгийнхээ талаар “Би уран бүтээлээ туурвиад 10 жил болж байна. Тэмдэглэлт ойгоороо үзэсгэлэнгээ дэлгэж буй нь надад онцгой, бас утга учиртай юм. Энэ үзэсгэлэн надад нэгэн цагт оршиж байсан байр сууринаасаа холдож, өнгөрснийг үдэн аяллаа цааш үргэлжлүүлэх тэр мөчийг мэдрүүлж байна. Би уран бүтээлийнхээ эхэн үед импрессионизм буюу хүний дотоод сэтгэл, хөдлөл, илэрхийллийг бүтээлдээ тусгаж байсан бол одоо хийсвэр сэтгэлгээний буюу абстракт төрлөөр бүтээлээ туурвиж байна. “Сэтгэлийн хэлхээс” үзэсгэлэнд импрессионизм, абстракт төрлөөр зурсан 10 гаруй зураг тавьсан. Энэ хоёр төрлийг хослуулан зурсан зураг ч бий. Тухайлбал, “Даруухан хүлээлт” зургийн цаад талд улаан, цэнхэр гэх мэт олон өнгийг уусгаж дэвсгэрлэсэн. Харин наад талд нь хайр дурлалаа хүлээж буй эмэгтэйн мэдрэмжийг илэрхийлэн зурсан юм. Би цаашид абстракт төрлөөр бүтээлээ хийнэ. Энэ төрлөөр зурахад бүтээл маань ганц утга илэрхийллэхээс илүү хүн бүр өөр өөрийн өнцгөөс  зургийг нь минь харж, мэдрэх боломжтой юм.

“Сэтгэлийн хэлхээс” үзэсгэлэн нь энэ сарын 19-ныг дуустал үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монгол, Солонгос, Хятад уран бүтээлчдийн хамтарсан медиа арт, уран баримлын үзэсгэлэнг нээнэ

30/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн дэлгэлээ

24/06/2026
Үзэсгэлэн Урлаг

Ж.Мөнхцэцэг “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэнгээ дэлгэлээ

23/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“T-ara” хамтлагийн гишүүн асан Hwayoung хуримын зургуудаа дэлгэв

30/06/2026

“The Devil Wears Prada 2” кино өмнөх ангийнхаа амжилтыг ахиуллаа

30/06/2026

Женнифер Энистоны Мэттью Перрид бичсэн хувийн захидлаа дуудлага худалдаанаас хасуулжээ

30/06/2026

ФОТО: 2026 оны Дэлхийн хоолны гэрэл зургийн шилдэг 10 бүтээл

30/06/2026

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын санаачилгыг хотын удирдлага дэмжин, хамтран ажиллана

30/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.