Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»Хуучирч Э.Цэндсүрэн “Үл тасрах” бие даасан тоглолтоо хийнэ
Үзвэр

Хуучирч Э.Цэндсүрэн “Үл тасрах” бие даасан тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг14/04/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хөгжмийн урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулан, монгол үндэсний чавхдаст хуучир хөгжмийн тансаг аялгууг өөрийн авьяас билгээрээ түгээж яваа хуучирч Э.Цэндсүрэн өнгөрсөн онд “Romances and Concerto for Khuuchir and Orchestra by Sharav Byambasuren” нэртэй цомгоо гаргасан. “Aydu records”-оос эрхлэн гаргасан энэхүү цомог нь Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын долоон романс, нэг ари, нэг дуун романс, нэг концертоос бүрдсэн юм.

Тэгвэл виртуоз хуучирч Э.Цэндсүрэн бие даасан уран бүтээлийн тоглолтоо “Continuum” буюу “Үл тасрах” хэмээн нэрлэн, ирэх тавдугаар сарын 3-нд Улсын филармонид хийхээр болжээ. Тоглолтод Монгол ардын хөгжмийн зэмсэг болох хуучирт зориулсан Монгол, гадаадын шилдэг бүтээлүүдийг төгөлдөр хуур болон Монгол Улсын Морин хуур их найрал хөгжмийн хамтаар эгшиглүүлэх аж.

Тоглолтын хөтөлбөр

Нэгдүгээр хэсэг:

  • Н.Жанцанноров- Хуучирт зориулсан соната – I, II, III анги
  • Ли Юан Чин- “Тао Хуа Ву” гудамж
  • Х.Алтангэрэл- “Бодол”
  • П.Сарасатэ- Интродукция ба тарантелла, Op.43

Хоёрдугаар хэсэг:

  • Х.Алтангэрэл – Хуучир, найрал хөгжимд зориулсан концерт
  • Б.Шарав- “Бүүжидмаа”
  • Ван Жиамин- Хуучирт зориулсан рапсоди No.6

Ташрамд танилцуулахад хөгжмийн гэр бүлд төрж өссөн Э.Цэндсүрэн 12 настайгаасаа хөгжмийн сургуульд суралцаж, улмаар Монгол Улсын Консерваторт бакалавр, БНХАУ-ын Шанхайн Консерваторт магистрийн зэрэг хамгаалжээ. Тэрбээр олон уралдаан, наадмаас шагнал хүртэж байснаас хамгийн сүүлд 2023 онд Б.Шаравын нэрэмжит “Үндэсний хөгжимчид, дуулаачдын III уралдаан”-ны тэргүүн байрыг эзэлж, “Дотоод хөрөг”, “Romantic strings, “Тал нутгийн магтуу” зэрэг бие даасан болон хамтарсан тоглолтоо толилуулж байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзвэр Урлаг

Залуусын уулзах цэг “Жангар” наадам болж байна

28/07/2026
Үзвэр Урлаг

“Жангар” наадам тав дахь жилдээ болно

24/07/2026
Үзвэр Урлаг

“Kharkhorum Visual Art & Music Festival” наймдугаар сарын 22, 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

23/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

2018 онд хулгайлагдсан Пикассогийн хэвлэмэл бүтээлийг олжээ

16/08/2026

“Eurovision” дууны уралдааны 2027 онд Болгарын Бургас хотод болно

16/08/2026

Өнөөдөр Холливуудын жүжигчин Анжела Бассеттын төрсөн өдөр

16/08/2026

Поп хөгжмийн хатан хаан Мадонна 68 нас хүрлээ

16/08/2026

Холливудын уран бүтээлчид БНХАУ-ын зах зээлийг алдахыг хүсэхгүй байна

16/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.