Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Эрмитаж музейтэй Алтан Ордны улс, бурханы шашны өвийн дурсгалын хамтарсан судалгаа хийнэ
Музей

Эрмитаж музейтэй Алтан Ордны улс, бурханы шашны өвийн дурсгалын хамтарсан судалгаа хийнэ

Урлаг Урлаг23/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-д албан томилолтоор ажиллаж буй ССАЖЗЯ-ны харьяа музейн байгууллагын удирдлагууд дэлхийн урлаг, түүх соёлын үзмэрийн хамгийн баялаг сан хөмрөгтэй Улсын Эрмитажийн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн Академич Б.М.Пиотровскийтэй ажил хэргийн уулзалт (2025.04.21) хийлээ.

Уулзалтаар Академич М.Б.Пиотровский Монголын төлөөлөгчдийг өргөн бүрэлдэхүүнээр Эрмитаж музейтэй танилцаж буйд талархаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж тухайлсан үзэсгэлэн, ном товхимол, хээрийн шинжилгээний анги гаргаж, эрчимтэй хамтран ажиллах саналыг тавилаа.Эрмитажийн зүгээс Монголын зарим судлаачидтай өрнүүлж ирсэн уламжлалт харилцаандаа өндөр ач холбогдол гэдгээ онцоллоо.

Эрмитажийн музейн Монголын танхимд маш олон үнэт дурсгалууд хадгалагддаг бөгөөд тэдгээрийн дунд алдарт Ноён уулын болоод бурхны шашны эд зүйлсийн цуглуулга дэлхийд нэн алдартай. Удахгүй бурхны соёл дахь Монголчуудын хувь нэмрийг тодотгох томоохон үзэсгэлэнг Буриад улсаас ирсэн дурсгалуудтай хамтран дэглэн гаргахаар ажиллаж байгаагаа дуулгав.

Эрмитаж музейтэй сүүлийн 10 гаруй жил хамтран ажиллаж монголтой холбоотой бүхий л цаг үеийн дурсгалуудыг “Дэлхийд тархсан Монгол өв” цувралд 5 боть болгон хэвлүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлсэнд “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун талархлаа илэрхийлэв.

Тэрбээр Чингисийн чулууны бичээсийн А хуулбарыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед айлчлахад дурсгал болгосон нь гадны улсуудаас хамгийн анх Чингис хаан музейг дэмжиж өгсөн соёлын өвийн хуулбар гэдгийг тодотгон тэмдэглэсэн байна.

Мөн тэрбээр Эрмитаж музей нь Монголын Алтан Орд улсын өв, бурхны шашны хамгийн баялаг сан хөмрөгтэй учир хамтарсан судалгаа хийх, үзэсгэлэн, ном каталог хамтран гаргах сонирхолтой буйгаа дуулгаад, Алтан орд улсын хамгийн баялаг судалгааны үр дүн тус музейд хадгалагдаж байгаа бөгөөд түүнийг Монгол улсад хэвлэн нийтлэх хүсэлтээ илэрхийлэв.

Уулзалтын дараа Монголын музейн удирдлагууд Улсын Эрмитажийн Алтан сан хөмрөгт хадгалагдах хосгүй үнэт дурсгалуудыг үзэж сан хөмрөгтэй танилцлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийн нээлт болно

07/05/2026
Музей Урлаг

Жамухынх хэмээгддэг алтан бүсийг Эрдэнэсийн санд хадгалдаг

30/04/2026
Музей Урлаг

Архивын Ерөнхий газарт кино, гэрэл зураг, дуу авианы баримтын техникийн музей нээгдлээ

30/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“A-sound” хамтлагийн 20 жилийн дурсамж түүхийг өгүүлэх “Баяртай” тоглолт болоход 4 хоног үлдлээ

12/05/2026

Жүжигчин Кан Сун Ён дахин гэрлэснээ албан ёсоор мэдэгдлээ

12/05/2026

Билли Айлиш ирээдүйд зөвхөн хөгжмийн карьераар хязгаарлагдахыг хүсэхгүй байна

12/05/2026

“Lord of the Rings: Hunt for Gollum” киноны дүрүүд зарлагдлаа

12/05/2026

Мьянмарт 11 мянган каратын бадмаараг олджээ

12/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.