“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батушка буюу Б.Баттулгын хувьд өнөөдөр баярт өдөр тохиож байна. Тодруулбал “Мөрөөдлийн театр”-ийн гурван жилийн ойн шилдэг хөтөлбөрийн хаалтын тоглолтын үеэр буюу дөнгөж сая тэрбээр МУСТА-аар цолоор энгэрээ мялаалж, уг шагналыг багшаасаа гардан авлаа.
Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 25-ны өдөр 30 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн жүжигчин Батушка шагнал авсандаа баяртай байгаагаа энэ үеэр хэлсэн бөгөөд түүнийг шагнал авсанд үзэгчид тасралтгүй алга ташилтаар баяр хүргэж байлаа.
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батушкадаа МУСТА болсонд уншигчдынхаа өмнөөс хүргэе.
www.URLAG.mn