Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Түркт Чингис хааны тухай ном хэвлэгдлээ
Утга зохиол

Түркт Чингис хааны тухай ном хэвлэгдлээ

Урлаг Урлаг05/03/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
201403051215326246496722014-03-05-12-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Бүгд Найрамдах Түрк улсын Кайсери хотод суугаа Монгол Улсын Өргөмжит консул, ноён Хасан Хаскараманы санаачлагаар зохиолч Рыфат Сэртоглугийн бичсэн “Чингис хааны Монгол” ном түрк хэл дээр хэвлэгдэн гарлаа.Уг номыг дунд сургуулийн хүүхдүүдэд зориулж товч, энгийн хэллэгээр бичсэн бөгөөд Чингис хааны бага болон залуу насны амьдрал, тархай бутархай олон аймгийг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулан хаан ширээнд суусан түүх, түүний байлдан дагуулалт, цэргийн зохион байгуулалт, хүчин чадлын тухай өгүүлжээ. Мөн өнөөгийн Монгол Улс, нийслэл Улаанбаатар хотын эдийн засаг, нийгэм, соёл, боловсролын хөгжлийн талаар товч мэдээллүүдийг багтаасан байна. 

Номонд Чингис хаан, түүний цэрэг дайчид, зэр зэвсэг, агт морьд болон Монголын ахуй, соёл, байгалийг харуулсан 50 орчим зураасан зураг оруулсан нь уншигчдын сонирхлыг татахуйц болжээ.Монгол, Түркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан гаргасан энэ ном Түркийн хүүхэд багачууд, сурагчдад Монголын түүх, соёл, өнөөгийн хөгжил дэвшлийг сурталчлан таниулах зорилготой юм. Уг номыг эхний ээлжинд 2000 ширхэг хэвлүүлэн дунд сургуулиудад үнэгүй тарааж эхлэв. Номыг Өргөмжит консул Хасан Хаскараман ивээн тэтгэж хэвлүүлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026
Утга зохиол Урлаг

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026
Утга зохиол Урлаг

Детектив зохиолын “хаан” Хигашино Кэйго таалал төгсжээ

29/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.