Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»Г.Ариунбаатар Испанийн театрт Ж.Вердийн “Аида” дуурьт гоцоллоо
Дуурь

Г.Ариунбаатар Испанийн театрт Ж.Вердийн “Аида” дуурьт гоцоллоо

Урлаг Урлаг02/06/2025Шинэчлэгдсэн:02/06/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар тавдугаар сарын 30, зургаадугаар сарын 1-нд Испанийн Менорка хот дахь алдарт “Fundació Menorquina de l’Òpera” театрт Ж.Вердийн “Аида” дуурийн Амонасрогийн дүрд дуулжээ.

Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-27-нд Ж.Вердийн “Риголетто” дуурийн шинэ хувилбарыг Большой театрын аялан тоглолтын хүрээнд Санкт-Петербургт Мариинскийн тайзнаа толилуулсан юм.  Түүнчлэн өнгөрсөн жилийн сүүлийн улиралд л гэхэд тэрбээр “Марийнский” театраасаа гадна алдарт Большой театр, Франц улсын Гренобль хотын театр, Парис хотын филармони, Францын Лион хотын Дуурийн театрын тайзнаа урилгаар дуулжээ.

Тун удахгүй тэрбээр Герман, Франц, Италийн театруудад гоцолно. Тодруулбал, энэ зургаадугаар сарын 15, 19-нд Германы Берлин хот дахь “Deutsche Oper Berlin” театрт Ж.Пуччинийн “Тоска” дуурьт, ирэх долдугаар сарын 20-нд Францын “Théâtre antique d’Orange” театрт “La Forza Del Destino Verdi Version Concert” тоглолтод, ирэх наймдугаар сарын 9, 11, 13-нд “Théâtre Gallo-Romain” театрт Ж.Вердийн “Набукко” дуурьт, ирэх аравдугаар сарын 10-нд Италийн “Teatro Regio di Parma” театрт “Gala Verdiano” тоглолтод урилгаар оролцож, гол дүрүүдэд тоглохоор товлогджээ. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

“Ami’s Piano School”-ийн таван жилийн гала концерт боллоо

29/06/2026
Сонгодог урлаг Урлаг

Сурагч Л.Эрхсаран өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдааны дэд байрт шалгарчээ

26/06/2026
Дуурь Урлаг

Г.Ариунбаатар “Монгол сонгодог 4” тоглолтоо толилуулна

24/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

G-Dragon ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганы хүндэт элчээр томилогдлоо

03/07/2026

“Linkin Park”-ын дуунууд стресс тайлж, сэтгэл зүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг

03/07/2026

Дуучин PSY яллагдагчаар татагджээ

03/07/2026

Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан “Усны шувууд” уран бүтээлээ сонсогчдодоо хүргэлээ

03/07/2026

Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Д.Болд “Хайрын хүч” тоглолтоо үнэ төлбөргүй хийхээр боллоо

03/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.