Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Ц.Эрдэнэсайхан : Монгол тоглоом
Утга зохиол

Ц.Эрдэнэсайхан : Монгол тоглоом

Урлаг Урлаг10/03/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
namuudsoliorol3497918612014-03-10-11-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төр гэдэг нь дүрэмгүй тоглоом

Түвшин хүн зүглэшгүй тоглоом
Тоглохгүй бол тоглуулдаг тоглоом
Тоглоод эхэлвэл гавлуулдаг тоглоом

Шударгад нь осолтой тоглоом
Шуналтайд нь ашигтай тоглоом
Түмний төлөө бол тэнгэрлиг тоглоом
Түүнээсээ няцвал гутамшигт тоглоом

Улс төр нь ухаангүй тоглоом
Уусан идсэн нь хортой тоглоом
Мөнгөтэй эвлэрвэл алдартай тоглоом
Yнэнтэй нөхөрлөвөл австай тоглоом
Олон ч хүний хорхойссон тоглоом
Цөөхөн нэгний цөхөрсөн тоглоом
Худал үг багтай тоглоом
Yнэн үг үхэлтэй тоглоом

Засаг гэдэг нь замбараагүй тоглоом
Зартай худалчдын цугларсан тоглоом
Ижлээ барьдаг араатнуудын тоглоом
Эх орноо худалддаг урвагчдын тоглоом
Хонио даатгасан чононы тоглоом
Хоол жасласан гахайны тоглоом
Далан худалчын онгод тоглоом
Дарсанд шүтсэн сүгнүүдийн тоглоом

Монгол төр цаазгүй тоглоом
Монгол газар эзэнгүй тоглоом
Монгол цус бохирдсон тоглоом
Монгол түүх мартагдсан тоглоом
Монгол охид өнгөний тоглоом
Монгол хөвгүүд архины тоглоом
Монгол нутаг алтчидын тоглоом
Монгол одоо дэлхийн тоглоом

Дэлхий уул нь монголын тоглоом
Дээлтэй баатруудын сэлэмний тоглоом
Атгахан нөжөөр бүрхсэн тоглоом
Алунгоо эхийн хөвүүдийн тоглоом

Бор талдаа эсгий гэртэй
Бодол санаандаа ертөнцийн учиртай
Гүжирмэг биендээ байгалийн сүнстэй
Гүйгүүл ухаандаа хаадын бодолтой
Өрлөг түүхээр бид тоглож явсан, үнээн
Өнөө харин бид тоглуулж явна аа, үнэн

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025
Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа

05/06/2025
Утга зохиол Урлаг

“С.Дашдооров судлал” улсын II уралдааны шилдгүүд шалгарлаа

04/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.