Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Хүлээ, намайг хүлээ
Утга зохиол

Хүлээ, намайг хүлээ

Урлаг Урлаг11/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images9607972182014-03-11-14-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Хүлээ, намайг хүлээ
Хүрээд ирнэ гэж хүлээ
Хүлээхийн дээдээр хүлээ.
Харанхуй үдшээр ч хүлээ
Хайруу үүрээр ч хүлээ
Цасан шамарга бүхнийг хулдаж
Цан хүүрэг бүхнийг царцаасан ч

Хүлээ, намайг хүлээ
Хүрээд ирнэ гэж хүлээ
Хүлээхийн дээдээр хүлээ.
Бүгдээр намайг мартаж
Бүр сураг тасарсан ч хүлээ
Азарган бороо шавхуурдсан ч
Аагим халуун мансууруулсан ч
Өчүүхэн ч эргэлзэлгүй
Өөр юунд итгэж найдалгүй хүлээ

Түүдэг тойрон суугаад хатуу дарс сөгнөх
Төө зайгүй дайчин нөхөд минь намайг дурсаж
Гашуудлын хундага өргөсөн ч бүү эргэлз,
Гарцаагүй намайг ирнэ гэдэгт итгэ.
Ээ, одоо март даа гэж бүгдээр чамайг ятгаж байсан ч
Ээж минь, хүү минь намайг ирэхгүй нь дээ гэж
Итгэлээ алдан цөхөрсөн ч бүү эргэлз,
Эргээд ирнэ гэдэгт минь л итгэ.
Эргээд намайг амьд очиход минь
Эргэлзэн гайхаж, аз таарчээ гэж хэн нэгэн хэлбэл
Сум асгарч, бөмбөг дэлбэрсэн тэр үхлийн орноос
Хүлээж чадсан чиний минь сэтгэл л авчирсан юм гэж
Хүн бүхэнд сонсогдохоор би хашгирна аа.
Хүн хүнээс илүү чи минь
Хүлээхийн дээдээр хүлээсэн учраас л
Бидэн хоёр хамтдаа байгааг
Бүгдээр тэгээд мэдэх болно оо.
Хүлээ, намайг хүлээ
Хүрээд л ирнэ гэж хүлээ
Хүлээхийн дээдээр хүлээ…

Константин Симонов

Энэ шүлгийг эх орны их дайны хүнд хэцүү үе болох 1941-1942 оны зааг дээр бичжээ. Энэ шүлэг тухайн үеийнхэнд ялах, хүлээхийн аугаа их итгэл найдварыг өгч байсан гэдэг. 
Монгол хэлээр найруулсан Б.Номинчимэд

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооровын хос номын нээлт боллоо

15/12/2025
Утга зохиол Урлаг

Брайл номын үзэсгэлэн дэлгэжээ

03/12/2025
Утга зохиол Урлаг

Австрийн сод зохиолч Стефан Цвейг энэ өдөр мэндэлжээ

28/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт найруулагч Роб Райнер гэртээ нас барсан байдалтай олджээ

15/12/2025

2025 онд “Google”-ээр хамгийн их хайсан алдартнаар Кендрик Ламар шалгарлаа

15/12/2025

Жеймс Камерон “Аватар” кинондоо торгоны замын нүүдэлчдээс санаа авчээ

15/12/2025

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч эхэллээ

15/12/2025

“Moon dance” хамтлаг ДАШТ-ээс дахин нэг хүрэл медаль хүртлээ

15/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.