Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд нээлээ
Үзэсгэлэн

“Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд нээлээ

Урлаг Урлаг08/07/2025Шинэчлэгдсэн:08/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой болон Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулж буй “Монгол бахархал – Мөнхөд гэрэлтэх Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэнг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд монгол түмний төрт ёс, түүх, байгаль, соёлын өвийг гэрэл зургаар дамжуулан олон нийтэд таниулж, бахархал төрүүлэх зорилготой юм.

Нээлтийн ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Монголын гэрэл зурагчдын холбооны нарийн бичгийн дарга Ц.Батбаатар нар оролцож үг хэлсэн бол хүндэт зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

Энэ удаагийн үзэсгэлэнд төрийн тахилгат “Арван гурван” их хайрхан, түүний дотор “Бурхан Халдун” зэрэг түүх, байгаль, шинжлэх ухааны үнэ цэнэ бүхий сэдвүүдийг хөндсөн гэрэл зургууд багтсан байна.

Мөн Япон Улсын Эзэн хаан Нарухито, хатан Масако нарын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалтай холбогдуулан хоёр орны найрамдалт харилцааг харуулсан гэрэл зургууд тус үзэсгэлэнгийн онцлох хэсэг болжээ.

Үзэсгэлэнгийн бас нэг онцлох хэсэг бол “Токио хот Монголын гэрэл зурагчдын дуранд” нэртэй цомог бөгөөд “Токиогийн гэрэл зургийн сар–2025” арга хэмжээнд оролцсон монгол гэрэл зурагчдын бүтээлүүдийг багтаасан бөгөөд Японы байгаль, уламжлал, ахуй соёлыг монгол гэрэл зурагчдын өнцгөөс харуулсан бүтээлүүдийг дэлгэжээ.

Үзэсгэлэн 2025 оны 7-р сарын 8-наас 20-ныг хүртэл Монголын Уран зургийн галерейд үргэлжилнэ.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

07/07/2025
Үзэсгэлэн Урлаг

Хувцас загварын гэрэл зурагчин Энрико Лабриола манай улсад үзэсгэлэнгээ дэлгэнэ

01/07/2025
Ардын урлаг Урлаг

Монгол хөөмийн урын санг баяжуулах хүсэл зоригийн үзүүрийг үнэлэхүй…

30/06/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

А.Страдиваригийн урласан ховор хийл Японоос олджээ

08/07/2025

Монгол хамтлаг олон улсын фестивальд уригджээ

08/07/2025

“Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд нээлээ

08/07/2025

Криштиану Роналдугийн музей Хонконгод нээгджээ

08/07/2025

Д.Алтанхуяг: Төрийн концертод орохгүй гэл үү, битгий ор. Монгол Улс авьяастнуудаар дүүрэн

08/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.