Блью Мүүн арт галерей нь урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг хөгжүүлэх, шинэ залуу авьяслаг уран бүтээлчдийг дэмжих зорилгын хүрээнд “Тэнгэрийн бичээс” хэмээх үзэсгэлэнгээ хоёрдахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Уг үзэсгэлэн 2014.03.21-03.28-ыг дуустал Блью Мүүн арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд 2013 оны “Тэнгэрийн бичээс” үзэсгэлэнд уран бүтээлч Шилдэг бүтээлийн эзнээр Э.Найдандорж “Хаан” бүтээл шалгарч байв.
Блью Мүүн арт галерейгаас үндэснийхээ түүх, соёл уламжлалаа хадгалан үлдэх монголч сэтгэлгээг урлагаар дамжуулж урлагийн өндөр мэдрэмжийг үзэгчдэд хүргэх зорилгоор миниатюр зургийн олон улсын фестивалын 3-р байрын шагналт уран бүтээлч С.Хөгжилбаярыг урьж урлагт хайртай та бүхэндээ уран бичлэг бичиж сонирхуулахын зэрэгцээ үзэсгэлэнгийн нээлтийн үеэр дуудлага худалдаа зохион байгуулна.
Уг үзэсгэлэнд манай улсын шилдэг уран бүтээлчдийн төлөөлөл болсон 30 гаруй мэргэжлийн уран бүтээлчдийн 50 гаруй бүтээлүүд дэлгэгдэх ажээ.
Хэрэв та хүмүүний амьдралийн хэв маяг, өдөр тутам бүхэнд урлаг оршин байдаг агаад Урлаг гэгч нь энэхэн хорвоогийн нэгэн гэрэл гэгээ, утга учир мөн гэдэгтэй санал нийлэх аваас манай галерейгаас цаашид зохиогдох арга хэмжээнд идэвхитэй оролцохыг уриалж байна.
Та бүхний өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Нээлт: 2014.03.21-ны 12:00 цагт та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Уг үзэсгэлэн 2014 оны 03-р сарын 21-03.28-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 89806021, 88773410 дугаарын утсаар лавлана уу.
www.URLAG.mn