Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“ТЭНГЭРИЙН БИЧЭЭС” уран бүтээлчдийн нэгдсэн каллиграфын үзэсгэлэн нээлтээ хийнэ
Үзэсгэлэн

“ТЭНГЭРИЙН БИЧЭЭС” уран бүтээлчдийн нэгдсэн каллиграфын үзэсгэлэн нээлтээ хийнэ

Урлаг Урлаг17/03/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
532020_499488333433483_1025628090_n8897733052014-03-17-13-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Блью Мүүн арт галерей нь урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг хөгжүүлэх, шинэ залуу авьяслаг уран бүтээлчдийг дэмжих зорилгын хүрээнд “Тэнгэрийн бичээс” хэмээх үзэсгэлэнгээ хоёрдахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Уг үзэсгэлэн  2014.03.21-03.28-ыг дуустал Блью Мүүн арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд 2013 оны “Тэнгэрийн бичээс” үзэсгэлэнд уран бүтээлч  Шилдэг бүтээлийн эзнээр Э.Найдандорж “Хаан” бүтээл шалгарч байв.

Блью Мүүн арт галерейгаас үндэснийхээ түүх, соёл уламжлалаа хадгалан үлдэх монголч сэтгэлгээг урлагаар дамжуулж урлагийн өндөр мэдрэмжийг үзэгчдэд хүргэх зорилгоор миниатюр зургийн олон улсын фестивалын 3-р байрын шагналт уран бүтээлч С.Хөгжилбаярыг урьж урлагт хайртай та бүхэндээ уран бичлэг бичиж сонирхуулахын зэрэгцээ үзэсгэлэнгийн нээлтийн үеэр дуудлага худалдаа зохион байгуулна.

Уг үзэсгэлэнд манай улсын шилдэг уран бүтээлчдийн төлөөлөл болсон 30 гаруй мэргэжлийн уран бүтээлчдийн 50 гаруй бүтээлүүд дэлгэгдэх ажээ.

Хэрэв та хүмүүний амьдралийн хэв маяг, өдөр тутам бүхэнд урлаг оршин байдаг агаад Урлаг гэгч нь энэхэн хорвоогийн нэгэн гэрэл гэгээ, утга учир мөн гэдэгтэй санал нийлэх аваас манай галерейгаас цаашид зохиогдох арга хэмжээнд идэвхитэй оролцохыг уриалж байна.

Та бүхний өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Нээлт: 2014.03.21-ны 12:00 цагт та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Уг үзэсгэлэн 2014 оны 03-р сарын 21-03.28-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 89806021, 88773410 дугаарын утсаар лавлана уу.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг дэлгэж байна

08/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

07/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач Б.Сосорбарамын 85 насны ойд зориулсан “Дурсамж” үзэсгэлэнг нээлээ

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг дэлгэж байна

08/08/2026

Шаврын үүдний улаан тохойн хүн чулуун хөшөө

08/08/2026

Антонио Бандерас, Мелани Гриффит нар салснаасаа хойш “сайн найзууд” хэвээрээ

07/08/2026

Леонардо ДиКаприо ховордсон амьтдыг аврах 200 сая ам.долларын төслийг тэргүүлж байна

07/08/2026

Реппер A$AP Rocky “Рианна яг одоо студид шинэ дуугаа хийж байгаа” гэв

07/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.