Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин Б.Навчаа “Залуу хүн” цуврал лекцийн зочиноор уригдлаа
Оддын амьдрал

Жүжигчин Б.Навчаа “Залуу хүн” цуврал лекцийн зочиноор уригдлаа

Урлаг Урлаг28/03/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1604825_704632359587014_644723313_n9926275112014-03-28-09-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Залуучуудын Холбооноос 6 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа “Залуу хүн” цуврал лекц энэ жил цоо шинэ өнгө төрхтэйгөөр эхэлсэн юм. Анхны зочиноор “Эзэнт гүрний туульс” номын зохиогч С.Эрдэнэболд оролцож, “Зоригдол” сэдвээр залуучууддаа лекц уншсаныг санаж байгаа байх.

Дараагийн зочидоор З.Сарантуяа "Хамтын халуун сэтгэл" ТТБ-ын зохицуулагч, “Итгэлцэл” сэдвээр, Б.Золзаяа  Хүний эрхийн активист, “Жендерийг энгийнээр” сэдвээр, Б.Энхболд Хүний нөөцийн академийн үүсгэн байгуулагч, НИТХ-ын нарийн бичгийн дарга "Өөрчлөлтийн бэлэг" сэдвээр лекц уншиж байсан бөгөөд энэ долоо хоногийн баасан гаригт тав дахь зочиноо залуучуудтайгаа уулзуулах гэж байна. Цоглог, галзуу, эмэгтэйлэг, эршүүд гээд бүхий л дүрийг дэлгэцийн бүтээлд мөнхөлж, мөн маш сайн найруулагч, продюссер гээд олон талаараа залуучуудын сэтгэлд буудаг СТА жүжигчин Б.Навчаа “Залуу хүн” цуврал лекцийн тав дахь зочиноор уригдаж “Инээмсэглэл” сэдвээр лекц унших гэж байна. Лекц бүр сонирхолтой хэлбэрээр тавигдаж оюутан залуучуудын оролцоо нэмэгдэж, МЗХ-ны “Залуус танхим”-ын гадна үлдэх тохиолдол ч гарч байгаа учраас 3-р сарын 28-ны 17.37 цагтаа хоцрохгүй ирэхийг залуучууддаа сануулмаар байна. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

“The Boys” цувралын Жак Куэйд, Клаудиа Думит нар гэрлэжээ

24/04/2026
Оддын амьдрал Урлаг

Рианна анх удаа охинтойгоо хамт сэтгүүлийн нүүр чимлээ

23/04/2026
Оддын амьдрал Урлаг

Минод хорих ял оноохыг Прокурор шаардлаа

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.