Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монголын циркчид тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна
Уртын дуу

Монголын циркчид тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна

Урлаг Урлаг12/04/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10155442_675405975840630_5811963258434738332_n2854333492014-04-12-12-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын циркийн урлагийн өнөөгийн байдал болон цаашид хэрхэн хөгжих, сургалтын асуудлаа яаж шийдэх, орон зай, байр шаардсан үзүүлбэрүүдээ хэрхэх зэрэг тулгамдсан асуудлаа хэлэлцэхээр “Монголын циркчидийн анхдугаар чуулга уулзалт” яг одоо Улсын Филармонийн концертын танхимд болж байна.

 Уг чуулга уулзалтыг Монголын циркчдийн холбоо, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Шинэ цирк төв, Цирк эстрад нийгэмлэг, Циркийн тэнхим, Циркийн урлагийн ахмад зүтгэлтнүүдийн холбооноос хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Анхдугаар чуулганаар Монголын циркийн үүсэл, түүхэн замнал, өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлагын талаар мэргэжлийн судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Монголын циркчид одоогоос гурван жилийн өмнө буюу Монголд циркийн урлаг үүсч хөгжсөний 70 жилийн ойгоороо уулзалдаж, салбарын асуудлаа хэлэлцэж байсан байна. Хэдэн жилийн хугацаанд завсарласан циркийн чуулганыг сэргээж, энэ жил циркт тулгамдаж байгаа асуудал, өнөөгийн нөхцөл байдалд бодит дүгнэлт өгөхөөр ийнхүү уулзалдаж байгаа аж.

Циркчдэд хамгийн их бэрхшээл учруулж байгаа асуудал нь бэлтгэлийн байр, мэргэжлийн тоног төхөөрөмж юм. Түүнчлэн Улсын цирк хувьчлагдсанаас хойш олон цирк, студи салбарлан гарсан ч мэргэжлийн ур чадвар нь илт буурч, Монголын үзэгчдэд чанартай тоглолт үзүүлж чадахг үй байгаа билээ. Өдий хүртэл энэ урлагийн талаар ямар бодлого баримталж буй нь тодорхойгүй байгаа ССАЖЯ чуулганы дараа бодитой хариу өгнө гэж найдъя.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.